Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 2266 удаагийн гал гарсан бол энэ оны 10 сарын байдлаар 1973 удаагийн гал гарч, галын улмаас 46 хүн амь насаа алджээ.
Хамгийн сүүлд л гэхэд, Сонгинохайрхан дүүрэгт гэр шатаж, нэг гэр бүлийн таван хүн нас барсан харамсалтай хэрэг гарсан.
Сүүлийн үед нэмэгдээд байгаа обьектын гал түймрийн талаар албаны хүнээс тодруулахад, "Хүйтэн сэрүүнийн улирал болж байгаатай холбогдуулан, Ил задгай үнс нурмаа хаях, яндан пийшингийн буруу холболт, хэт их галлагаа зэргээс үүдэн гал түймэр их гарч байна. Цахилгаан халаагуур, хэрэгслийг хэрэглэхдээ мэргэжлийн хүний холболт ашиглаагүй, цахилгаан ашиглалтын дүрмийг дагаагүй, гэмтэлтэй цахилгаан хэрэгсэл ашиглах, цахилгаан хэрэгслийн өөрийнх нь ачаалал даах хэмжээнээс хэтрүүлж залгах зэргээс үүдэн гал гаралтын тоо нэмэгдэж байна" гэв.
Тиймээс ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХЭД ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА
– Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх
– Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
– Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
– Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
– Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
– Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
– Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
– Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг албаныхан санууллаа.
Сэтгэгдэл