БНАСАУ болон Кубын удирдагчид уулзлаа



 

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун ням гарагт Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канелтэй уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр удирдагч олон улсын нөхцөл байдал болон хоёр улсын нийтлэг ашиг сонирхлын талаар хэлэлцэж, бусад асуудлаар харилцан санал бодлоо солилцжээ.

Кубын төрийн тэргүүн БНАСАУ-д айлчилж байгаа нь хоёр орны нөхөрлөл, итгэлцэл болон хоёр улсын ард иргэдийн эв санааны нэгдлийн илэрхийлэл болж байна гэж Ким Жөн Ун мэдэгдэв.

Харин Кубын Ерөнхийлөгч Мигель Диас-Канел хэлэхдээ, "ямар ч нөхцөлд өөрийн сонгосон замаараа урагш зүтгэж, Ким Жөн Уны удирдлага доор хурдацтай хөгжлийг бий болгож байгаа Солонгосын ард түмнийг Кубыг ард түмэн харахдаа таатай байна” гэв.

Мигель Диас-Канел ням гарагт БНАСАУ-ын Олон улсын нисэх онгоцны буудалд буусан бөгөөд түүнийг Ким Жөн Ун өөрийн биеэр халуун дотноор хүлээн авсан байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.