Зам, тээврийн хөгжлийн сайдын шуурхай хуралдаанаар зам тээврийн салбар, харьяа газруудын өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилт болон тулгамдаж буй гол асуудлыг хэлэлцлээ. Авто замын салбарын хувьд Ургац тээвэрлэлтийн замыг хайргажуулах ажлын хүрээнд Ерөнхий сайдын нөөц хөрөнгөөс Сэлэнгэ аймагт 7000 метр куб хайрга гаргаснаас Шандын даваа, Жавхлан толгой зэрэг 13 км замыг хайргалах ажил амжилттай дууссан байна. Зам ашиглалт, засварынбайгууллагуудын энэ онд хэрэгжүүлэхээр батлагдсан гүйцэтгэл 90,7 хувьтай хэрэгжиж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар 91 байршилд 6000 метр куб элс хайрга овоолго хийж, 3000 тонн давс бэлтгэж, 7000 тонн элс хайрга нөөцөлж, өвөлжилтийн бэлтгэл байдал 97 хувьтай явагдаж байна. Арваннэгдүгээр сарын нэгнээс эхлэн бүх газруудад шуурхай ажлын хэсэг байгуулжЗавхан, Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий зэрэг томоохон даваатай аймгуудад өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг шуурхай ханган ажиллаж байна.
Харин газар тариалангийн бүс нутагт улаанбуудай тээвэрлэлтийг шаардлагатай үед вагоноор хангаж, өнгөрсөн хугацаанд ургацын тээвэр эрчимтэй явагдаж байгааг УБТЗ-ын дарга онцоллоо. Энэ оны эхний 10 сарын тээврийн үйл ажиллагааны урьдчилсан байдлаар 15 сая 915 мянган тонн ачаа ачиж өнгөрсөн онтой харьцуулахад 15.6 хувиар өсчээ. Нийт 21.013.000 тонн ачаа тэвээрлэсэн нь өнгөрсөн онтой харьцуулахад 14 хувиар, ачаа эргэлт 12 тэрбум 550 сая км болсон нь өнгөрсөн онтой харьцуулахад 13 хувиар өссөн үзүүлэлт боллоо.
Цахилгаан станцуудын хувьд нүүрс тээвэрлэлтийн нөөц хангалттай хийгдэж, "ДЦС-2" ТӨХК 20 хоног, "ДЦС-3" ТӨХК 31 хоног, "ДЦС-4" ТӨХК 23 хоногийн нөөц бүрдүүлжээ.
Агаарын тээвэртэй холбогдуулан МИАТ компаний удирдлагаөнгөрсөн долоо хоногт 12.179 зорчигч 82 хувийн суудал ашиглалттай ажилласныг онцоллоо. Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан цаашид буурах хандлагатай байгааг хэллээ. Өнгөрсөн есөн сарын байдлаар МИАТ компани олон улсын болон дотоодын нислэгээр 550,7 мянган зорчигч тээвэрлсэн нь өмнөх оноос 20 хувиар, дотоодын нислэг болон захиалгат нислэг тооцохгүйгээр 395000 зорчигт тээвэрлэсэн нь 16 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлттэй боллоо. Энэ нь МИАТ компанийг олон улсын зах зээлд эзлэх үнэлгээг 50 хувь байсныг 53 хувь болгож нэмэгдүүлсэн таатай мэдээллийг шуурхай хуралдааны үеэр тэмдэглэлээ.
Төв аймгийн Сэргэлэн суманд баригдаж буй Хөшигийн хөндийн шинэ нисэх онгцоны буудлын ажил хэвийн үргэлжилж байна. ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг Япон улсын талтай хоёр орны гэрээнд тодорхой саналуудаа илэрхийлэн, хэлэлцээр үргэлжилсээр байна. Шинэ нисэх онгоцны буудлын өвөлжилтийн бэлтгэлийг 95 хувьтай хангажээ. Шуурхай хуралдаанд нийт 32 үүрэг даалгавар өгөгдснөөс 18 үүрэг 100 хувийн, 14 үүрэг 70 хувийн биелэлттэй байна.
Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлж, хэрэгжилтийн явцад байнгын хяналт тавьж, тодорхой хугацаанд ажлын явцын талаарх мэдээ, тайлан , үр дүнг гарган танилцуулж байхыг нийт харьяа байгууллагууддаа даалгалаа.
Сэтгэгдэл