Шатахууны үнийн эсрэг хүн бүхэн л бухимдацгааж байх шиг байна. Гэхдээ үүнд дан ганц ЗГ-ыг буруутгаж болохгүй л дээ. Хэдий болтол энэ нефьт импортлогч компаниудыг "ард иргэдийн татварын мөнгө"-өөр угжиж байх ёстой юм!!!
Тэд жилд хэдэн зуун тэрбумаар унжуулж сурчихаад одоо нэг их агаарын үнэ зарлачихаад, ард иргэдийг ЗГ-ын эсрэг жагсаал цуглаанд турхиран "угжныхаа мөнгө"-ийг шантаажлан нэхцгээж байх шиг байна. Ингэж болдог юмуу? Урд хөлний бурууг хойд хөлөнд тохов гэгчээр үнээ нэмээд байгаа Шатахуун импортлогч компаниудыг буруутгалгүй, ноолж сурснаараа ЗГ-луугаа л дайрцгаагаад байх юм. Энэ шатахуун импортлогч нар юу юм?! Яахаараа тэднийг бид угжиж байх ёстой юм? Юм л бол -Шатахууныхаа үнийг нэмлээ шүү гэж ирээд л ард түмнийг ЗГ-тай нь дарамталж байдаг. Нэхснийх нь зоргоор л бид хуруу хумсаа хугалан байж аманд нь багтаж байдаг. Энэ ер нь хэр шудрага зүйлэв??? !!!
ЗГ нь сайн ч муу ч бай хамаагүй ямар ч л байсан нэг нефьт боловсруулах үйлдвэртэй болчихье гээд зүтгэж байна. Миний бодлоор бол энэ зөв л юм шиг. Дотооддоо алдаг оног ажилдаг ч бай хамаагүй нефьт боловсруулах үйлдвэртэй болчихвол гадна дотныхонд ингэж дарлуулаад байхгүй ш дээ. Хэн дуртай нь л дурынхаа үнийг хэлээд дураараа дарамт шантааж хийгээд байхгүй болно ш дээ. Нөгөөтэйгүүр нефьт боловсруулах үйлдвэрээ дагаад хөгжил дэвшил ч гарч, өөр олон сайхан үйлдвэр үйлчилгээ нэмэгдэх ч юм билүү... Ингэхээр ЗГ-тай заамдалцаад байх хэрэггүй байх аа!
Харин тэгснээс энэ дур зоргоороо үнэ өртөгөө нэмээд байгаа компаниудтай нэг зууралдаад авбал яасан юм!. Гэхдээ жагсаж цуглаж, чулуу бороохойндоо тулаад ч байх хэрэггүй юм. Яахав гэхээр:
ӨНӨӨДӨР ХАМГИЙН ХЯМД ҮНЭЭР БОРЛУУЛЖ БУЙ ШТС-ын ТАЛААР МЭДЭЭ ЦУГЛУУЛЦГААЯ! ХАМГИЙН ХЯМД ШТС-ыг ТОДРУУЛЪЯ! ТЭГЭЭД ХАМГИЙН ХЯМД ҮНЭТЭЙ ШТС-аар л ЦӨМӨӨР ҮЙЛЧЛҮҮЛЦГЭЭЕ! БУСАД ШАТАХ ТОСЛОХ МАТЕРИАЛ БОРЛУУЛДАГ ЯМАРЧ ГАЗРААС НЭГ Ч ТӨГРӨГНИЙ ГҮЙЛГЭЭ ХИЙХГҮЙ БАЙЯ Энийг бид хийж чадна ш дээ. Орлогогүй зогссон ШТүгээгч хампаанууд ҮНЭЭ БУУЛГАХГҮЙ гээд ЯАХЫН. 7 хоног... сар... жил... -ээр тус даварсан компаниудаар үйлчлүүлэхгүй байхад тэд дампуурдаг юм байгаа биз дээ. Тийм ээ? Тэгэхээр тэд ҮНЭ ЭЭ БУЛГАЖ л таарна. Энэ мэтчилэнгээр энэ УГЖНЫ ХҮҮХДҮҮДТЭЙ тэмцвэл яасын бэ??? !!!
Алийн болгон л ЗГ болон төр захиргааныхантай зарга зайлхай хийж байхав дээ.
ЗГ нь "ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХААР НЬ" -Муусайн хулгайчууд өөрсдийнхөө компаниудыг угжлаа... гэх.
ЗГ нь "ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХГҮЙ" гэхээр -Аа муу хулгайчууд ЛУЙВАРЧДЫГ ДАВРААЛАА, нтр гээд зарга зайлхай болно.
Алиугаар нь ч авч хэрэгжүүлж болдоггүй ийм туйлбаргүй ард түмэн баймааргүй байна ш дээ БИД!!!
Зарим тал дээр ЗГ-аа дэмжиж байх хэрэгтэй ш дээ. Үргэлж л нудрага зангидаад байж яаж болохов дээ.
Ямарч л гэсэн "НЕФЬТ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ" болохыг дэмжих л хэрэгтэй. Тэр болтол бүсээ чангалсан ч яадгийн ер нь... Шатахууныхаа хэрэглээг л багасгацгаая л даа. Онцын шаардлагагүй бол машин унахаа болье л доо. Ханатлаа л машин унаж, ханатлаа л түгжирч гацлаа ш дээ. Одоо хэсэгхэн хугацаанд тэвчиж болноо доо. ! Олсон хэд гурван бор цаасаа битгий бензинд үрж утаа болгон хийсгээд байл даа. Нэг өдөр ч гэсэн. нэг удаа ч гэсэн автомашинаасаа та татгалзвал энэ "Үнийн хөөрөгдөлтийн эсрэг тэмцсэн" гэсэн үг юм. Шатахуун зарцуулалтаа л бид багасгаж чадвал үнэ аяндаа л бууна шүү дээ. Таны өнөөдрийн авсан 5000 ₮-ний бензин бага зүйл биш юм шүү! Таны энэ хэмнэсэн хэмнэлт ҮНЭ ТОГТВОРЖУУЛАХ буюу цаашлаад ҮНЭ БУУХ-д том түлхэц болох юм шүү дээ.
Алс нь бид "нефьт боловсруулах үйлдвэр"-тэй болчихвол гадна дотныхноор тийм ч амар дарлуулаад байхгүй болно. Тэр хүртэл хэдүүлээ тэсцгээе. Тэсэхдээ дээрхи аргачлалаар үнийн хэт өсөлтийг барьж байхыг бодъе. Алс нь нөгөө нефьт боловсруулах үйлдвэр нь давраад монополчлох гээд байвал мөн л энэ аргаа хэрэглэн үнээ ард иргэд бид бариад байж болно ш дээ Тийм ээ?!
Батболд.Х
https://www.facebook.com/esregtsel/posts/2268008316802117
Сэтгэгдэл