“ПЕТРОВИС” ТЭРГҮҮТЭЙ ШАТАХУУН ИМПОРТЛОГЧ ШАНТААЖЧИН КОМПАНИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦЛAЯ


Дэлхийн зах зээл дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа ч манайд нэмэгдчихээд байгаа. Нэмэгдэх нь битгий хэл, шатахууны хосмдол үүсч, импортлогч  хэдэн компаний нөлөөгөөр иргэд хөлд нь чирэгдээд хэд хоногийг ардаа үдлээ. Үнэндээ төрөө шантаачилж, Монголын төр шатахуун импортлогчдын халаасанд нь гүйж орчихоод байгаа хэрэг.

Олон улсын зах зээл дээр шатахууны үнэ буурахад манайд дагаад үнээ бууруулж байсан түүх өнгөрсөн хугацаанд байхгүй. Харин төрөө шантаажилж байж, шанд нь үнийг хэвэнд нь байлгадаг шантаажчин зан манай импортлогч компаниудад зуршил болоод удаж байна.
Ашиг бага байна, үнээ нэммээр байна гэж гоншигноно.

Үнэхээр ашиг бага байгаад байвал больчих хэрэгтэй. Чадахгүй гэвэл шатахуун импортолдог тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өөр компанид өгчих. Тэртэй тэргүй хангалттай ашигтай бизнес болохоор өөр компаниуд шүүрээд авна. Ашиггүй ажилладаг гэж гонгинодог ч бодит байдал дээр байдал эсэргээрээ.

Учир нь өнгөрсөн жилүүдэд шатахуун импортлогчид компаний эзэд яаж хөлжсөнийг төр түмэн мэднэ. Ашиг багатай ажилладаг  бол "Петровис" тэргүүтэй компаний эзэд оффшорт данс нээлгэж, алтны ордууд худалдаж авах гээд гүйж байхгүй л болов уу. Энд яагаад "Петровис" компанийг онцлон дурдав гэхээр төрөө шантаажилдаг нефть импортлогч компаниудаас  тус компани манлайд нь явдаг.

Иргэдийг шатахууны хомсдлоор боогоод компаниудаас "М Ойл" компани уян хатан байж, шатахуунаа хуучин үнээр нь борлуулж эхэлж байгаа таатай мэдээ байна.

Тэгвэл "Петровис" компаний түгээгчид удирдлагуудын өгсөн үүрэг даалгавараар шатахуунаа борлуулахгүй байгаа хэмээн хээв нэг хариулж сууна лээ. Тэрбээр "Петровис"-ын Ж.Оюунгэрэл хатагтай нэгэн нэвтрүүлэгийн үеэр хэлсэн үгэндээ "төр мөнгө оруулж чадахгүй байгаа юм чинь яахын, улс төрчдөөс ичиж байна хэдхэн хүнийг баяжчихна гэж айгаад байгаа юмуу" хэмээн хэлж суусан. Үнэн. Үнэндээ хэдхэн хүн баяжихаад байгаа нь үнэн.  Тэдний нэг нь "Петровис"-ын Ж.Оюунгэрэл та. Энэ хатагтай нийгэмд баялаг бүтээж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж байв уу.

Харин эсэргээрээ ард түмний халаасаар өврөө түнтийлгэсэн гэхэд буруудахгүй болов уу.  Тэр ч бүү хэл цаашлаад оффшорт нуусан мөнгөө ямар нэгэн аргаар "угааж” арвижуулахыг санаархан, дахиад мөнгө босгох гэж улайран уул уурхай, газрын хэвлий рүү шунаж эхэлсэн гэдгийг өнгөрсөн хугацаанд хэвлэлүүд онцолж байсан.

Ер нь шантаажчин нефть импортлогчид компаниудын тэргүүн магнайд явдаг "Петровис" мэт компаниудад,  иргэдийг бухимдуулж, зохиомол хомсдол үүсгэж байгаа энэ хууль бус үйлдэлд нь, хариуцлага тооцох ёстой.

Тэд ард түмнийн мөнгөөр хөлжичхөөд, оффшорт мөнгөө нууж, цаашлаад ханаж цадахгүй төрөө шантаажилж байна. Тэр тусмаа шантаажчин нефть импортлогчид компаниудын тэргүүн магнайд явдаг оффшор данстай "Петровис"-ын Ж.Оюунгэрэл хатагтайд эрүүгийн хэрэг үүсгэж шалгах ёстой гэдгийг ч бас илэрхийлмээр байна.

ЭХ СУРВАЛЖ: FACT.MN



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.