Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлсэн онцлох 10 эшлэл


 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хэлсэн онцлох 10 эшлэл

 

Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан ЖДҮХС болон АСЕМ-ын асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Түүний хэлсэн онцлох 10 эшлэлийг хүргэж байна. 

  1. Нийт 27 орчим сан байдаг гэж ярьдаг. Харахад сайд нар бүхэн сантай, дарга бүхэн төсөвтэй байгаа. Одоо энэ бүхнийг ил болгох, тайлагнах шаардлагатай. Эдгээр 27 сангийн үйл ажиллагаа, мөнгөн гүйлгээг царцаах ёстой гэж үзэж байна. 
  2. Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цаг үеэс эхлэн мөнгөн гүйлгээ, зарцуулалт зэрэг бүгдийг нь шилэн болгох хэрэгтэй. Цаашид хуулийн цоорхойг гаргахгүйн тулд сангуудын бүх үйл ажиллагааг хуулиар ил тод болгох ёстой.
  3. Шилэн дансны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэрэгтэй. Төр засаг одоо л шийдвэр гаргадаг цаг. Төрийн сургамж шийдвэрээр тодорхойлогддог, илэрдэг. 
  4. 250 тэрбум орчим төгрөг гаргаж байж АСЕМ зохион байгуулж хүчирнэ гэж байсан. Тийм боломж Монголд байгаагүй. Нийт төсвөөс гарсан мөнгө нь 21 тэрбум төгрөг гарсан. Үүнээс 19 тэрбум төгрөгийг зарцуулж, хоёр тэрбум төгрөг нь ГХЯ-д очсон гэдэг илтгэл мэдээлэл сонссон.  АСЕМ гэдэг зүйлийг өөр нэг шуугиан нэрээр  дарах гал унтраах хэрэгсэл шиг ашиглаж байна. Зээл, хариуцлагын тухай яригдахаар л АСЕМ гэж монтажилж оруулаад аль нэг байгууллагын санхүүжилттэй цацдаг. Нохойд барьдаг мод шиг хэрэглээд хол явахгүй шүү гэдгийг хэлье. Үнэхээр хөрөнгө мөнгө завшсан бол хамгаалах зүйл байхгүй. АСЕМ бол Монгол бахархлын нэг.
  5. АСЕМ-аар Монголынхоо нэрийг үлдээж чадсан. Монголынхоо нэрийг хугалаагүй. Монголчуудын хамтарч хийсэн маш том ажил.
  6. ХБНГУ-ын канцлер Ангела Меркель "Би олон хурал семинарт оролцож байсан. Гэхдээ Монголд болсон АСЕМ-ын уулзалт үнэхээр миний зүрх сэтгэлд үлдсэн. Танд баяр хүргэе. Монголчуудад баяр хүргэе" гэж хэлж байсан. 
  7. АСЕМ-аар 51 прүис авч хэрэглэсэн. Үүнийгээ дараа нь цагдаагийн байгууллагад өгсөн. Ер нь АСЕМ-ын дараа техник хэрэглэсэн авсан байгууллагууд одоо тайлбар өгмөөр байгаа юм. 
  8. Албан тушаалтнуудад хандаж хэлэхэд, Монгол Улс иргэний хяналт өндөр. Та нарын буруу гишгэсэн алхам бүр илэрнэ. Тиймээс иргэдээсээ айж, эмээж явах хэрэгтэй. 
  9. АСЕМ Монголд ахиад 100 жилдээ ахиад зохион байгуулагдахгүй. 
  10. Бид Монголын тухай хэчнээн зуун сая төгрөг зараад ч хийж чадахгүй тэр сурталчилгааг АСЕМ-аар хийж чадсан. Энэ бол асар том хөрөнгө оруулалт. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.