Олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орохтой зэрэгцээд олон асуудлууд хөндөгдөх болсон. Тэгвэл шинэ нисэх буудлын ажилтнуудад "Гүрэн” гэх нэртэй дээд сургууль дангаар менежмент, ачаа тээвэр, нисэх буудал газрын үйлчилгээ, аюулгүй байдлын чиглэлээр сургалт явуулах гэрээ хийжээ. Тодруулбал өнгөрсөн оны наймдугаар сарын нэгэнд ИНЕГ, Гүрэн гэх сургуультай 640 сая төгрөгийн гэрээ хийсэн байна. Өөрөөр хэлбэл Иргэний нисэхийн ерөнхий газрын ЗӨВЛӨХ нь дээрх сургууль гэнэ.
Бүхэл бүтэн нэг улсын нисэхийн ерөнхий газрын хамгийн чухал зүйл болох "аюулгүй байдлын зөвлөх”-өөр байдаг эсэх нь тодорхойгүй, ямар чиглэлээр боловсон хүчин бэлтгэдгийг ч иргэд төдийлөн мэдэхгүй сургуулийг заасан нь хардах үндэслэл болж байна.
ИНЕГ бусдад давуу байдал үүсгэж, ямар нэг сонгон шалгаруулалтгүйгээр Гүрэн сургуулийг өөрийн зөвлөх болгосон бол энэ нь улсын иргэний нисэхийн салбарт заналхийлсэн, зүй бус үйлдэл гэж харж байна.
ИНЕГ-ын дарга гэх гэрээг үзэглэсэн Л.Бямбасүрэн энэхүү гэрээ болоод хэрхэн сонгон шалгаруулсан талаараа тайлбар өгөөч!!!
Нийтэлсэн:М.Март
Эх сурвалж:FACT.MN
Сэтгэгдэл