1. Үхсэн цэцэг
Баяр ёслол болон ямар нэгэн тэмдэглэлт өдрүүдээр бид хайртай, дотны хүндээ амьд цэцэг бэлэглэдэг билээ. Энэ нь орчин цагийн томоохон соёлуудын нэг бөгөөд хүндэтгэлийн хэлбэр ч гэж ойлгож болно. Гэвч хүмүүс баглаа цэцгийг гэртээ удаан хугацаагаар байлгадаг бөгөөд энэ нь маш буруу юм. Энэ нь таны гэрт сөрөг энергийг хуримтлуулдаг байна.
2. Хагарсан аяга, шаазан
Мөн та гэртээ хэрхэвч хагарсан аяга, шаазан байлгаж болохгүй. Хятадын эртний дом ярианд хагарсан аяга, шаазанд муу ёрын ад зэтгэр шүгэлдэг гэж үздэг байжээ. Тиймээс танай гэрт ямар нэгэн байдлаар аяга, шаазан хагарвал юу ч бодож, саналгүй шууд гаргаж хаяхыг танд зөвлөе.
3. Хуучирсан хувцас, гутал
Өмсөхөө больсон, хуучирч, гандсан хувцас, гутал хэрвээ танай гэрт байдаг бол эртхэн гаргаж хаяарай. Хэрвээ хүсвэл та гэр оронгүй, ядуу амьдралтай хүмүүст өгч, буян болсон ч болно шүү дээ. Харин гэртээ байлгаад байвал мөнгөгүйдэх, ядуурахын зовлонг дууддаг гэнэ.
Сэтгэгдэл