Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орохгүй, өдөртөө бага зэрэг дулаарна.
2018 оны 11 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 19-24 хэм, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 11-16 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 5-7 хэм хүйтэн байна.
2018 оны 11 дүгээр сарын 23-наас 11 дүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
25-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24-нд Алтайн салбар уулсаар, 25-нд нутгийн баруун хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр, 26-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 25-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
Сэтгэгдэл