НӨАТ-ын сугалааны тохирол сар бүр явагдаж буй. Сарын сугалаагаар сүпер шагналын азтан тодорхгүй байгаа ч олон азтан бага хэмжээгээр мөнгө хожиж байгаа юм
Гэвч өөрсдийн буруугаас болж хонжворын мөнгөө авч чадахгүй хохирох тохиолдол гарч байна.
Тодруулбал, олон хүн хонжворын мөнгөө авах хүсэлтээ баталгаажуулаагүй улмаас хонжвороо авч чадахгүй байгаа талаар Татварын ерөнхий газраас мэдээлж байна.
Хүсэлтээ өөрийнхөө мэдээлэл дээр байгаа зааврын дагуу баталгаажуулсан тохиолдолд таны хонжворын мөнгө ажлын 20 хоногт багтан шилжих болно гэдгийг анхааруулав.
Сэтгэгдэл