НӨАТ-ын сугалааны супер шагналын санг 150 сая төгрөг болгож өсгөжээ


 

НӨАТ-ын сугалааны супер шагналын санг 150 сая төгрөг болгож өсгөжээ

 

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол аравдугаар сарын 21-ний ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2018 оны есдүгээр сарын 01-30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа энэ сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. 
Өнгөрсөн сарын тохирлоор 50 мянган төгрөгийн азтан 19447, 200 мянган төгрөгийн азтан 1970, нэг сая төгрөгийн азтан 196, таван сая төгрөгийн азтан 20, 10 сая төгрөгийн азтан нэг тодорч, нийт 21634 хүн азтан болсон юм.
Харин супер шагналын эзэн тодроогүй билээ. Тиймээс энэ удаагийн тохиролд супер шагналын сан 150 сая төгрөг болж өсчээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.