МАН-ынхан хаалттай хаалганы цаана зодолдох уу


98 жилийн түүхтэй Монголын улс төрийн ууган хүчин энэ цаг үеийн эрх баригч МАН-ын бага хурал тун ширүүхэн болох хандлагатай байна.

Учир нь бидэнд ирсэн эх сурвалжийн мэдээгээр МАН-аас УИХ-д сууж буй зарим гишүүдийг хөөх, ЖДҮ-тэй нэр холбогдсон зарим гишүүддээ хариуцлага тооцох тухай гээд нэлээд шуугиан дагуулах асуудлыг хэлэлцэхээр болж байгаа гэсэн юм.

Үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр Н.Номтойбаяр нарын зарим гишүүд хөөгдөхөөсөө өмнө зарим нэг ноцтой баримтуудыг дэлгээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг  ЖДҮ-гийн загалмайлсан эцэг хэмээн нэрийдээд амжсан. Албан бус эх сурвалжийн мэдээгээр М.Энхболд, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, О.Содбилэг нарын зэрэг мөнгөтэй, өнгөтэй, эрх мэдэлтэй, бүлэглэлийн зарим гишүүдийг хөөх тухай яриа гаргаад байгаа юм.

Тэгвэл ах намынхан бага хурлаа ХААЛТТАЙ хуралдуулж, булхай луйвар, биенийхээ ноог дотроо ширүүхэн ярилцахаар болсон байна. Олон нийтийн зүгээс зарим гишүүдийг хоорондоо зодолдож магадгүй хэмжээнд хүртэл муудалцсан тухай шуугиж байна. Ингэхээр ах намын бага хурал зодоонтой болж магадгүй аж...

 

Ulsturch.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.