“ЭКСЕЛЬ”-гүй, жагсаалгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчгүй...


“ЭКСЕЛЬ”-гүй, жагсаалгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгчгүй...

Бичин жилийн их улс төрийг эхлүүлж Үндсэн хуулийн цэц, УИХ хоёрын үл ойлголцол даамжирч байх шиг. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн автортай Үндсэн хуулийн цэц болон Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг Цэц өчигдөр дунд суудлын хуралдаанаараа хэлэлцлээ.

Товлосон цагаасаа хоцордоггүй Цэцийн хуралдаан 09.30 цагт эхэлж байхад байрных нь гадаа "Эксель” машинтай иргэд жагсаж байна гэх мэдээллийн дагуу манай сурвалжлах хэсэг очив.

Үндсэн хуулийн цэц Засгийн газар авлигад автаж, "Лексус-570” машинаар манах ёстой Үндсэн хуулиа худалдсан гэх шүүмжлэлийн хариуд дарга Ж.Амарсанаа нь "Цэцийн дарга эрэмбээрээ төрийн дөрөв дэх өндөр албан тушаалтан. Тийм байтал би яагаад тэр машиныг унаж болохгүй гэж.

Би "Эксель” унаад явж байх ёстой юм уу” гэж хэгжүүрхсэний хариу биз гэж бид таав. Үндсэн хуулийн цэцийн байрны гаднах төмөр хаалгыг хааж, хоёр гурван хамгаалагч гарчихаж. Хашааны гадна арав орчим эмэгтэй байна. Тэдний ойролцоо "Эксель” гэж онцлох байтугай унаа, машин ер алга.

Харин тэд "Жагсана гэсэн биз дээ. Явъя явъя. Телевизийнхэн бичлэг хийгээд байна шүү дээ. Дарга руу ярья, байз” хэмээн өөр хоорондоо үг сольсоор тарж одсон. Хамгаалагчид биеийн байцаалтыг нь үндэслэн зөвхөн сэтгүүлчдийг дотогш нэвтрүүлж байлаа. Дотор ч сүрхий чанга байна.

Тусгайлан хариуцуулсан бололтой нэг бүсгүй сэтгүүлч бүрийг бүртгэж, телевизийнхнээс бусдад ямар нэг байдлаар бичлэг хийхийг хориглож байв. Уг нь Цэцийн хуралдааны дэг чанга ч тэгтлээ хатуурхдаггүй сэн.

Хуралдаанд Цэцийн гишүүн Ж.Амарсанаа, Д.Ганзориг, Н.Жанцан, Д.Сугар, Д.Наранчимэг болон мэдээлэл гаргагч, иргэн Д.Ламжав, Ц.Батхолбоогийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Очирбал нар оролцсон. Харин УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсонгүй.

Гишүүн Ж.Амарсанаа "Сүүлийн 20 гаруй жил үйлчилж буй хуулиар УИХ-ын дарга Цэцийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, тэр төлөөлөгч нь хурал хойшлуулах хүсэлт гаргаж болдог. Томилогдсон хүнд нь хурал хойшлуулах шалтгаан гарч болно шүү дээ.

Ч.Улаан гишүүн гадаад явлаа гээд хуралдаан хойшлуулж л байсан. Гэтэл сүүлийн үед УИХ-ын дарга итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилолгүйгээр өөрөө хурал хойшлуулах хүсэлт гаргах боллоо. Бүр Байнгын хорооны дарга нь хуралдаанд оролцохгүй гэх маягтай зүйл ярих болж.

Өнөөдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсонгүй, тайлбар ирүүлсэнгүй, оролцуулсангүй” хэмээн хуралдааны үеэр үг дайна лээ. Энэ тухайд иргэн Д.Ламжав "УИХ итгэмжлэгдсэн төлөөлөгчөө томилохгүй явдал анх удаа гарч байх шиг байна. УИХ шууд хууль зөрчиж байна” гэв.

Хуралдааны эхэнд гишүүн Ж.Амарсанаа "Цэцийн шийдвэр гармагц хүчин төгөлдөр болдог. Үүнтэй холбогдуулж УИХ маш их яаравчилж, өнөөдөр (өчигдөр)-өөс баасан гариг хүртэл Цэцийн эцсийн шийдвэрийг УИХ дахин хэлэлцэхгүй буюу Цэцийн шийдвэр гарсаар байтал парламент өөрчилдөг болгохоор хуулийн төсөл хэлэлцэх гэж байх шиг байна. Үндсэндээ шүүхийн эцсийн шийдвэрийг УИХ өөрчилдөг технологитой болох ажлыг маш яаравчлан хийх гэж буй гэсэн мэдээлэл байна.

УИХ-ын энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын дараалалд

Үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.