НИЙСЛЭЛИЙН АГААР, ХӨРСНИЙ БОХИРДЛЫН 80 ХУВЬ НЬ ГЭР ХОРООЛЛООС ҮҮДЭЛТЭЙ


НИЙСЛЭЛИЙН АГААР, ХӨРСНИЙ БОХИРДЛЫН 80 ХУВЬ НЬ ГЭР ХОРООЛЛООС ҮҮДЭЛТЭЙ

 

Нийслэлийн ИТХ-ын Байгаль орчин, ногоон хөгжлийн хороо, нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах газар хамтран "Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе" хэлэлцүүлгийг зохион байгууж байна. Хэлэлцүүлэгт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, ШУТИС-ийн эрдэмтэн, судлаачид, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож буй онцлогтой. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй судалгаа, шинжилгээний ажлын үр дүн, шинэлэг санал, шийдэл, тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлж, бохирдлын улмаас нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах арга эрэлхийлэх нь хэлэлцүүлгийн зорилго юм.

Нийслэлийн агаар, хөрсний бохирдлын 80 хувь нь гэр хорооллоос, 10 хувь нь тээврийн  хэрэгслээс үүдэлтэй. Тиймээс эхний ээлжинд амины орон сууцны дулаан алдагдлыг бууруулах, дулаанаа цахилгаанаар халаах техникийн боломж бүрдүүлэх хэрэгтэй гэж хэлэлцүүлэгт оролцогчид хэллээ. Мөн Засгийн газраас баталсан 62 дугаар тогтоолыг ажлын явцыг эрчимжүүлж, сайжруулсан түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шаардлагатай ч онцолсон.

Нийслэлийн удирдлага агаарын бохирдлыг бууруулах хүрээнд халаалтын зуухуудыг үе шаттай буулгаж, сургууль, цэцэрлэгийг төвлөрсөн дулаанд холбох, гэр хороололд инженерийн дэд бүтэц татах арга хэмжээ авч буй. Мөн нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан үүрэг өгч, сайжруулсан түлшний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх чиглэл өгөөд буй. Энэ хүрээнд сонгогдсон найман хороонд сайжруулсан түлш нийлүүлж эхлээд байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.