Амиа золиослогч бөмбөг дэлбэлж 13 хүний амь үрэгджээ


 
Иемэний өмнөд мужийн Аден хот дахь армийн баазад амиа золиослогч бөмбөг дэлбэлж 13 хүний амь үрэгдэж, 60 орчим хүн шархадсан байна. Халдлагыг Исламын улс хийсэн гэж үзэж байгаа юм. Иемэний хамгаалалтын албаны мэргэжилтний хэлснээр амиа золиослогч армийн дүрэмт хувцастай байсан учраас баазад нэвтрүүлсэн байжээ. Өнгөрсөн сард мөн Аден хотын ерөнхийлөгчийн тамгын газрын шалган нэвтрүүлэх цэгт амиа золиослогч бөмбөг дэлбэлж 6 хүний амь үрэгдсэн юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.