С.Эрдэнэ: Би хуулийн, М.Энхболдын талд байгаа. Ингэлээ гээд хужаа, бөгс долоогч болох уу


Монгол Улсын Их хурлын нэгдсэн  чуулганы хуралдаан  хуралдаж чадахгүй, зургаадах удаагаа хойшлоод байгаа юм. Улстөрийн гацаанд орсон энэ асуудалд сөрөг хүчний  намын дарга, УИХ-ын  гишүүн С.Эрдэнэ байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Утаа, өвөлжилтийн байдал, цаг агаар хүндрэх гэж байгаа энэ үед ард иргэд, улс орны өмнөх  бүх ажлыг бодлогоор  шийдэх ёстой Засгийн газар яагаад ажлаа хийхгүй байна вэ. Шударга ёс ярьсан нөгөө сүрхий Ерөнхий сайд хаана байна. Нефтийн  үйлдвэр, саарал ус, цэвэрлэх байгууламж гэсэн гуравхан зүйл ярьдаг. Тэгээд өөрийг нь шүүмжилсэн, үнэн юм хэлсэн  хүнийг шууд халдаг, эсвэл Миеэгийн талын хүн болгодог. Хужаагийн эрлийз, бөгс долоогч гэж доромжилдог. Өөрийн бодлогоор нэг ч зүйл хийдэггүй. Дандаа фэйсбүүкээр ажлаа явуулдаг. У.Хүрэлсүхийн өмнөөс юм ярьсан хүн бүхэн гадуурхагдаж, ажилгүй болж  айдаг боллоо.  Түүний өмнөөс  юм ярих  хүн үгүй боллоо. Одоо намайг  ингэж хэлэхээр баахан муулна. Би айхгүй байна. Одоо болно У.Хүрэлсүх ээ. Одоо наад нам доторх өшөө авалтаа, дайралтаа боль. Улс орон сөхөрч туйлдаж байна. Ажлаа  хийвэл хий. Хийхгүй бол намаа татан буулга.  Албан тушаалаа өг. Тэгж чадахгүй, улс орны, төрийн бодлогыг хэрэгжүүлэхгүй бол он гараад Ардчилсан намын зүгээс  МАН-ын татан буулгах  ажлыг эхлүүлнэ. Ингэж  хэллээ гээд намайг баахан хараана, доромжилно. Гэхдээ яаж  ч ухаад надаас гэмт хэрэг, хар бараан  зүйл гарахгүй  шүү” гэсэн  юм.

З.Батхуяг


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.