ЭМЧИЙН ХАЙНГА ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ХОЁР САРТАЙ ХҮҮХЭД ЭНДСЭН ҮҮ


ЭМЧИЙН ХАЙНГА ҮЙЛДЛЭЭС БОЛЖ ХОЁР САРТАЙ ХҮҮХЭД ЭНДСЭН ҮҮ

 

Эмчийн хайхрамжгүй байдлаас болж арванхоёрдугаар сарын 29-нд ихэр хөвгүүдийнхээ нэгийг алдсан талаар нэгэн ээж өөрийнхөө цахим хуудсанд бичсэн байна. Тэрбээр анхан шатны тусламж үзүүлээгүй эмчид гомдолтой байгаагаа илэрхийлжээ.

Тэрбээр "Сайн байцгаана уу би 2018 оны 10 сарын 18-нд хоёр хөөрхөн ихэр үртэй болсон. Миний хоёр хүүгийн нэг нь цавины эвэрхийтэй гэж оншлогдоод нэг сарын дараа эвэрхий нь хавчуулагдсан байна гээд Багануураас яаралтай түргэний машинаар орой 20.00 цагт хөдөлж замдаа машины паар нь эвдэрч тэр хүйтэн машинд хүүхдээ тэвэрч яахаа ч мэдэхгүй дааруулахгүй гэж байдгаараа тэвэрсээр ЭХЭМҮТ-д 23.00 цагт орж эндээс цуг явсан эмчтэйгээ эрэмбэлэн ангилах хэсэгт очиж амин үзүүлэлтийг нь үзүүлэхэд халуун нь 38.4 байсан учраас лаа хийж халууныг нь буулгаад мэс заслын тасаг руу гарч хүүгээ эмчид үзүүлэхэд эвэрхий нь хавчуулагдаагүй байна тийм болохоор энд хүлээж авахгүй ээ.

Хүүхдийг нь ой 6 сар хүргэж байж мэс засалд оруулах боломжтой гэсэн учраас буцаад хүлээн авахын эмч дээр очиж үзүүлэхэд хүүхдийн ерөнхий биеийн байдал зовиурыг нь надаас асуугаад хүүхдийг тасаг руу оруулъя гэж эмчтэй ярилцаж харин ихэр хүүхэд гэхэд эмч нь энд амьсгалын замын өвчин их байгаа учраас ханиад хүрчихвэл хэцүү гээд бичиг хийж өгөөд буцаагдаад харанхуй шөнөөр хүүхдээ аваад буцаад Багануурт ирсэн.

Тэгээд шөнө ирж хүүгээ задлахад амьсгалын тоо нь олшроод царай нь хувхай цайчихсан яраглаад уйлж ч чадахгүй нүд нь бүлтэгнээд шар ногоон юмаар бөөлжихөөр нь дахиад л түргэн дуудаж үзүүлэхэд түргэний эмч миний хүүхдийг хүний урманд нэг ч чагналгүй надаас хүүхдийн биеийг асууж цаасан дээр юм сараачиж "За хувцасла явъя" гээд ахиад хоёр хүүгээ баглаад гарлаа яахаа мэдэхгүй уйлсаар хүүхдээ аваад суухад эмч жолоочийн хажууд суугаад их л тайван явсаар эмнэлэг орж ирээд хүүгээ задлаад нүдэндээ ч итгэсэнгүй. Хүү минь ямар ч хөдөлгөөнгүй болж амьсгалахгүй байсан би яахаа мэдэхгүй хүүгээ тэврээд орилоход эмч цаанаас яагаад орилоод байгаа юм бэ гэсээр гарч ирсэн.

Хүүг минь надаас авч жижүүр эмчийг дуудаж харин эмч нь бууж ирээд харчихаад түргэний эмчтэй гарч ирээд хүүхэд чинь аль хэдийн хөшчихсөн байна гэж хэлсэн. Үнэхээр аймшигтай юмаа тэр хүн өөрөө эх хүн байж яаж үрээ алдсан эх хүнд тийм аймшигтайгаар хээв нэг зогсоод тэгж хэлдэг байна би гомдолтой байна. Хэрвээ миний хүүг ЭХЭМҮТ дээр хүлээж авсан бас энэ түргэний эмч миний хүүд анхны тусламж үзүүлсэн бол өдийд миний хүү ээжтэйгээ байх байсан биз хоёрхон сартай жоохон амьтан хэчнээн зовсон бол.



Ээжээ би өвдөөд байна шүүдээ гэж орилж ч чадахгүй тийм жаахан амьтан шүүдээ. Надад тохиолдсон энэ их зовлон дахиад нэг ээжид, нэг гэр бүлд битгий тохиолдоосой. Эмч эмнэлэгийн ажилчид ажилдаа арай хариуцлагатай байгаач. Энэ постыг минь битгий тоолгүй орхиорой цааш түгээж илүү олон хүнд хүргээч. Эх хүн үрээ алдах шиг аймшигтай зүйл байдаггүй юм байна" гэж бичжээ.






О.Гэрэл


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.