22 сая төгрөгийн үнэт эдлэл хулгайлж байсан этгээдийг үйлдэл дээр нь баривчилжээ


Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан эмэгтэй 32 настай “Ш”-г цагдаагийн алба хаагчид үйлдэл дээр нь илрүүлжээ. Тодруулбал Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн I хэлтсийн цагдаа ахлах ахлагч Б.Батбаатар, дэд ахлагч Э.Мөнхжаргал, дэд ахлагч Ө.Энхманлай нар эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа сэжиг бүхий санагдсан үйлдлийг шалгасан байна.

Шалгалтаар өмнө нь дөрвөн удаагийн хулгайлах төрлийн гэмт хэргээр ял шийтгэл эдэлж байсан этгээдийг илрүүлсэн байна. Сэжигтэн “Ш”- нь хоёр сартай хүүхдээ тэжээхийн тулд хулгайн хийсэн гэж мэдүүлжээ. Хулгайлж байсан эд зүйлийн үнэлгээг урьдчилсан байдлаар тогтооход 22 сая төгрөгний үнэ бүхий Турк алтан ээмэг, бөгж, зүүлт, мөнгөн аяга, хоолны мөнгөн хэрэгсэл зэрэг байсан байна.

Эх сурвалж: ЦЕГ

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.