Ж.Батзандан: М.Энхболд бол Манжийн амбан шиг МАНАН-гийн амбан. Түүнийг зайлуулж байж төр цэвэршинэ


Монгол Улсын Их хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нар зарим төрийн бус байгууллагын төлөөлөлтэй хамт төрийн ордонд мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлсэн үгэндээ “М.Энхболдыг огцруулаад шударга ёс тогтох уу гэж асууж байна. Та нар түүх сөхөөд үзээрэй. МАНЖИЙН ДАРЛАЛЫГ халахын тулд хамгийн түрүүн Улиастай, Ховдод байсан МАНЖИЙН АМБАНГ хөөн зайлуулж, хүчээр гаргасан юм. Ингэж байж бид эрх чөлөөт Монгол улсдаа амьдарсан юм. Яг түүн шиг М.Энхболдыг зайлуулж байж МАНАН-гийн дэглэм устана. Аливаа өөрчлөлт хувьсгалыг нураахын тулд хамгийн түрүүнд толгойлогчийг нь буулгаж авдаг юм. Монгочлуудаа 2019 оны нэгдүгээр сарын 10-нд шударга ёсны төлөө бүх нийтээрээ эсэргүүцлийн тэмцэл өрнүүлье. Бид чадна. Ганцхан М.Энхболдыг л унагачихвал ялалтад хүрэх гээд байна” гэсэн юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Болд: “М.Энхболдыг нэн даруй зайлуулж гэмээ нь 10 жил гацсан хуулийг батлуулах болно. М.Энхболдыг огцорсоны дараа шинэ даргыг нэн даруй томилох болно. 2018 оны 12 сарын 27-ний жагсаалыг дэлхий нийт гайхсан. Маш сайн гэж онцолсон” гэлээ. Тэдний дараагийн тэмцэлд 100 гаруй төрийн бус байгууллагууд нэгдэж байгаа аж.

З.Батхуяг

 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.