Таван одтой нийтийн бие засах газар


Таван одтой нийтийн бие засах газар

 

Хятадууд таван одтой нийтийн бие засах газрыг байгуулжээ. Ер нь бол хүмүүс эцсийн мөч хүртэл нийтийн бие засах газар орж бие засахаас зайлсхийдэг нь нууц биш. Яагаад гэдэг нь тодорхой зүйл. Ийм газруудын дийлэнх нь бохир, тав тухгүй, үнэр танартай байдаг билээ. Тэгвэл Хятадын Чунцинь хотод нэгэн өндөр зэрэглэлийн бие засах газар байгуулагджээ. 

Энэ газрыг таван одтой бие засах газар хэмээн нэрийджээ. 150 хавтгай дөрвөлжин метр талбайтай энэ бие засах газар чамин хэв маяг, дотоод заслын төгс шийдлээрээ бусдаас ялгарна. Шал нь цэвэр гантиг бөгөөд сайн чанарын лактсан модон хаалгатай. 

Агааржуулалтын систем нь хоногийн 24 цагийн туршид 26 хэмийн дулааныг барина. Шээлтүүрт бие засаж байгаа хүмүүс шилэн ханаар нь нэвт харан гоёмсог цэцэрлэгт хүрээлэнг тольдох боломжтой. Энэ шилэн хана дотроосоо нэвт харагдах ч гаднаасаа бол хав хар өнгөтэй. Эрчим хүчний хэмнэлттэй системийг суурилуулж өгсөн аж. 
Эх сурвалж www.wikimon.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.