Хятадын дэлгүүрүүдэд эрэгтэйчүүдийн ил жорлон байрлуулжээ


 
Тус улсын цахим ертөнцөд эрх баригчдын ээлжит тэнэглэл нэртэй дэлгүүр, үйлчилгээний төвүүдэд байрлуулж эхэлж байгаа ил жорлонгийн тухай мэдээлэл шуугиан тариад байна. Хятад хэд хэдэн хотын төмөр зам нисэх буудлын дэргэдэх дэлгүүр, худалдаа үйлчилгээний төвүүдэд эрэгтэйчүүдийн ийм жорлон байрлуулж эхэлжээ. Ямар ч хана, хаалт хаалга байхгүй ил жорлонг яарч байгаа хүмүүсийн цаг завыг хэмнэнэ, шингэнийг шууд соруулдаг, автоматаар ариутгадаг хэмээн сурталчилж байна. Зарим нэгийг нь том дэлгүүрийн хүүхдийн тасгийн дэргэд ч байрлуулсан гэнэ. Нэг "жорлонд” нь нэгэн зэрэг дөрвөн хүн бие засах боломжтой аж. Жорлонгийн ханан дээр "Эрэгтэйчүүдэд зориулсан англи маягийн нийтийн жорлон” гэж бичсэн нь бүр ч хүмүүсийн инээдийг хүргэжээ. Гэтэл уг жорлонгоос үмхий самхай, шээсний үнэр үнэртэж байна хэмээн дэлгүүрийн удирдлагууд эсэргүүцсэн ч төр засгийн ард иргэдэд нийтийн бие засах газрыг хүртээмжтэй болгох нэгэн арга хэмжээг эсэргүүцэж болохгүй хэмээн хотын захиргаанаас нам даржээ.  Хятад эрчүүд ч хүүхэд эмэгтэйчүүдээсээ ичихгүй бие засацгааж байна. Харин цахим ертөнцийнхэн "муухай үнэртэй, соёлгүй, эмэгтэйчүүд хүүхдүүдэд харуулах зүйл биш” хэмээн эсэргүүцлээ илэрхийлжээ.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.