Хулгайчдаас хулгайчийг сугалж гаргах амаргүй бололтой


УЕПГ-аас Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын гишүүдийг бүрэн эрхийг түдгэлзүүлж байгаад шалгах шаардлагатай хэмээн үзэж  УИХ-д санал болгосон.

Гэвч УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо нь тэднийгээ хамгаалсан шийдвэр гаргалаа.

Дотроо өтнө гэгчээр Төрийн ордон дүүрэн хулгайч нар суучихсан байхад хэн нь хэнийгээ шалгуулахаар явуулах вэ дээ. Ёстой хэлэх муу үг ч алга. Өрөвдмөөр гэхэд өрөвдмөөр дүр зураг Монголын төрд бишгүй харагдах юм.

Дээрх дөрвөн гишүүнийг хаацайлаад үлдсэн нь анх удаагийнх биш. Улсын ерөнхий прокурор Энх-Амгалан “Хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх ёстой. Ингэхийн тулд бүрэн эрхээс нь түдгэлзүүлж шалгах шаардлагатай байна. Гэвч та нар бүрэн эрхээрээ далайлган жирийн иргэд шиг шалгуулж чадахгүй байж, чуулганы индэр дээрээс шударга ёсыг ярихаа боль. Өмнө нь ч та нар ингээд л аваад үлдэж байсан” гэж хэлж байсан.

Түүний хэлсэн болгон үнэн. Тэд жирийн иргэдээ хуулиараа сүрдүүлчихээд, өөрсдөө хуулийн байгууллагын өмнө очихоороо бүрэн эрхээрээ далайлгадаг хөгийн хүмүүс. Хулгайч нарын дундаас хулгайчдыг сугалж гаргах амаргүй бололтой. Гишүүд гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон гэж Ерөнхий прокурор хэлэд байхад л ийм юм болж байна.

mminfo.mn 

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.