УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 25-нд албан ёсоор чөлөөлөгдөхөөр боллоо


УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай болон дэгийн тухай хуульд нээлт өөрчлөлт оруулах хуулийг төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Ингэснээр УИХ-ын даргыг хугацаанаас нь өмнө парламентийн гишүүдийн олонход таалагдахгүй чөлөөлж болох зургаа дахь заалтыг батлахаар чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм. 40 гаруй гишүүн эсэргүүцээд байгаа УИХ-ын дарга М.Энхболд ийнхүү албан ёсоор, албан бус хуулийн заалтаар огцрох боломж бүрдлээ. Энэ хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар ёсчлон баталснаас хойш тав хоногийн дотор хэрэгжихээр тусгалаа.  Энэ саналыг байнгын хорооын хуралдаанд оролцсон 15 гишүүний 100 хувийн саналаар баталж, Д.Лүндээжанцан дарга нэгдсэн чуулганд танилцуулахаар тогтлоо.

З.Батхуяг  


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.