Байгаль орчин, аялал жуулчлалын яамны газрын дарга нарыг нарыг өнгөрсөн 2017 онд авлигын хэргээр АТГ-аас саатуулан шалгасан.
Тодруулбал, газрын дарга Д.Даваасамба болон тус газрын харьяа Үнэлгээ, аудитын хэлтсийн дарга П.Б нар бусдаас 200 сая төгрөгийн авлига авч байгаад баригдсан байдаг.
Тэгвэл энэ хэргийг АТГ-т удаан хугацаанд шалгасны эцэст мөрдөн байцаах ажиллагаа дуусч, НПГ-т яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар шилжүүлсэн байна. Харин тус газраас хэргийг хянаж үзээд харьяа дүүргийн шүүхэд шилжүүлэхээр болжээ. Тэднийг тодорхой хэсэг бүлэг хүмүүсээс авлига авсан гэж үзэж буй.
О.Гэрэл
Оллоо.mn
Сэтгэгдэл