Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн аравдугаар сард "Улаанбаатар дулааны сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн захирлыг авлигын хэргээр баривчилсан. Тодруулбал, тус компанийн захирал Д.Бямба-Очир бусдаас 500 сая төгрөгийн авлига авч байхад үйлдэл дээр нь баривчилж, цагдан хорьсон юм.
Тэгвэл нэг сар хоригдсон тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сард батлан даалтад гарсан бөгөөд хэрэг шалгагдсан хэвээрээ байна. Одоогоор хэрэг нь шүүхэд ирээгүй байгаа талаар эх сурвалж хэллээ.
Тэгвэл түүнтэй холбоотой бас нэгэн мэдээлэл гарч эхэлсэн. Түүний нэр дээр 87 байр бүртгэгдсэн гэнэ. Тэрээр дулаанаар хангасан хотхон болгондоо нэг байр авдаг гэсэн мэдээлэл байна.
Дашрамд дуулгахад, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК нь 14 үйлдвэрлэлийн нэгж хэсгийн дотоод удирдлагын бүтэц зохион байгуулалттайгаар, 300 гаруй ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.
О.Гэрэл
Оллоо.mn
Сэтгэгдэл