Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ



 

Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ

 

Энэ сарын 14-ний орой Эрчим хүчний яамны харъяа "Улаанбаатар дулааны сүлжээ" төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б-г АТГ-аас баривчилсан байна. Түүнийг АТГ-ын алба хаагчид хахууль авч байхад нь үйлдэл дээр нь баримтжуулан саатуулжээ. Мөн түүнд хахууль өгсөн хүнийг баривчлан, ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан аж. 

Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Б нь хагас тэрбум төгрөгийн хахууль авч байхдаа ийнхүү баригдсан байна.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.