Нэгдүгээр сургуулийн захирлыг АТГ-аас саатуулжээ


 

 

АТГ-аас өчигдөр баривчлагаа хийжээ. Ингэхдээ хахууль авсан,  өгсөн хүнийг хамтад нь хамт саатуулсан байна. Тодруулбал, Нэгдүгээр сургуулийн захирал н.Бум-Эрдэнэ нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас хүүхэд шилжүүлэн авахдаа хахууль авдаг байжээ. Харин өчигдөр нэгэн иргэн түүнд хахууль өгч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр нь баривчилсан байна. Тиймээс түүнийг хахууль өгсөн хүнтэй нь хамт саатуулсан аж. 

Энэ талаар бид эргэн мэдээлэх болно. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.