Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцэж, нууцаар санал хураалт явууллаа.
Дөнгөж сая тооллогын комисс нууцаар авсан санал хураалтын дүнг танилцууллаа. Санал хураалтад 17 гишүүн оролцсон байна. Санал хураалтын дүнгээр гишүүдийн найм нь УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжихгүй гэсэн бол найман гишүүн дэмжсэн байна. Харин нэг саналын хуудсыг хүчингүйд тооцжээ.
Сэтгэгдэл