Марксист-Ленинист улс орнууд гэгддэг коммунист улсыг ердөө л нэг нам удирддаг. Энэ нам нь коммунизмын нэрт үйл хэрэгтэн Карл Маркс, Владимир Лениний философийг баримталдаг. Энэ улсын зорилго нь улс орноо өөрсдөө хангадаг коммунизмыг байгуулж, нийгмийн тэгш бус байдлаас салахад оршино.
Зарим коммунист улс орнууд үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрчдийн төлөөлөл гэх мэт нам бус байгууллагууд улс орны амьдралд нь оролцохыг хүлээн зөвшөөрдөг аж. ЗХУ-ын үед Африк, Зүүн Европ, Азид олон орон коммунист дэглэмийг дэмжиж байлаа.
Харин ЗСБНХУ задарснаар эдгээр улс олон намын удирдлагатай, улс төрийн төрөл бүрийн байгууламжтай болсон. Гэхдээ коммунист нам эрх барьж буй олон намын тогтолцоотой улс орнууд цөөнгүй. Тэдний тоонд Балба, Энэтхэг, Бразил орно. Өнөөдөр дэлхий дээр коммунизмыг байгуулахаар одоо ч гэсэн оролдсоор байгаа таван улс бий.
Лаос: Лаосын Ардын Ардчилсан Бүгд Найрамдах улс хэмээн албан ёсны нэртэй уг улс 1975 оны хувьсгалаас хойш коммунист дэглэм тогтоосон юм. Мэдээж тус улсын энэ дэглэмийг Вьетнам, ЗХУ-аас дэмжсэн байна. Төрийн эрхэнд коммунистууд гарч ирэхээс өмнө хаант засаглалтай байжээ.
Хэдийгээр хаант засаглалыг дэмжигчид тус улсад олон байсан хэдий ч тэд Патет Лао хэмээх коммунист намыг дэмжсэнээр хаан Саванг Ватхан сайн дураараа хаан ширээнээсээ татгалзсан удаатай. Тус улсын намын ерөнхий нарийн бичгийн дарга Кейсон Фомвихан тэргүүлж, улсынхаа нэрийг өөрчилсөн байна.
Түүнчлэн тэрбээр Вьетнамын армийг газар нутагтаа байршуулахыг зөвшөөрч, улс орноо дахин байгуулж удирдахад нь туслах зөвлөхүүдийг дуртайяа хүлээн авч байв. Энэ онд Лаос Ардын хувьсгалт нам Вьетнамын коммунист намын бүрэлдэхүүнээс гарч өөрөө удирдлагатай улсыг байгуулжээ.
Нам гурван байгууллага буюу Төв хороо, Ерөнхий нарийн бичгийн даргын газар, Улс төрийн товчоо гэх төрийн дээд байгууллагуудыг удирдаж эхэлсэн байна. 16 жилийн дараа Нарийн бичгийн даргын газар задарчээ. Лаос Ардын хувьсгалт нам үйл ажиллагаандаа ардчилсан төвлөрсөн зарчмыг хэрэглэдэг. Өмнө нь тус намын үйл ажиллагаа бүрэн нууцлаг, гадаад ертөнцөөс хаалттай байсан бол сүүлийн үед илүү нээлттэй болжээ.
Куба: 1959 онд Кубад хувьсгал гарсан нь тус улсын түүхэн дэх хамгийн цуст үйл явдлуудын нэг болсон юм. Энэ хувьсгалын үр дүнд дарангуйллыг унагаж, улс төрийн шинэ байгууламж тогтоожээ.
Хувьсгалын үр дүнд коммунистууд засгийн эрхэнд гарч, төр барих эхний он жилүүддээ улс төрийн гэмт хэрэгтнүүдийг илрүүлэх, хуучин дэглэмд шилжих хүсэлтэй хүмүүсийг баривчлан хороох их хэлмэгдүүлэлт явуулсан юм. Кубын хувьсгалын удирдагч нь Фидель Кастро болж, тэрээр арлын улсын Засгийн газрыг толгойлж эхэлсэн. Түүний туслахаар Эрнесто Че Гевара ажиллаж байсан.
Кубын хувьд 1961 онд бүрэн коммунист улс болж, улс төрийн амьдралаа социализмыг шингээж эхэлжээ. Тус улс ЗСБНХУ-тай нягт хамтран ажиллаж, дэлхийн социалист улсуудыг дэмжин ажиллаж байв.
Өнөөдөр Куба улс Азиас гадна орших цорын ганц коммунист улс болжээ. Кастро засгийн эрхэнд гарч ирсний дараа АНУ Кубатай хийх бүхий л төрлийн худалдааны харилцаагаа зогсоосон байна. Гэхдээ улс төр, санхүүгийн хувьд дэмжиж байсан ЗСБНХУ-ын дэмжлэгтэйгээр тус улсын эдийн засаг ганхаж чадаагүй аж.
Харин ЗХУ задарсан нь Кубын байдалд томоохон нөлөө үзүүлж, Болив, Венесуэль, Хятад тэргүүтэй түншүүдийг хайу эхэлсэн байна. Тус улсыг цорын ганц Коммунист нам удирддаг. Марксист-ленинист философийг дэмждэг тус нам ХХ зууны 20-илд оноос үүсэх эхлэлээ тавьсан гэж үзэж болно. Нам олон удаа нэрээ сольсны эцэст “Кубын Коммунист нам” хэмээх нэртэй болжээ.
Вьетнам: Вьетнам коммунист улс болсон нь ЗСБНХУ-тай шууд холбоотой. Энэтхэг Хятадын дайны дараа Азийн энэ улс Өмнөд ба Хойд Вьетнам гэж хоёр хуваагдсан юм. Хойд Вьетнам нь 1954 онд ЗХУ-аас бүрэн дэмжлэг авч коммунист улс болжээ.
Харин Өмнөд Вьетнам нь АНУ-ын дэмжлэгийг авч, удирдлагын ардчилсан хэлбэрт шилжсэн байна. 20 орчим жил үргэлжилсэн цус асгаруулсан дайны эцэст Вьетнам улс нэгдэж, 1976 онд коммунист удирдлагатай болжээ. Ийнхүү тус улс олон улсын дэмжлэгийг авахад чиглэсэн улс төрийн шинэчлэлийг хийх хүртлээ буюу 1986 оныг хүртэл коммунист улс хэвээрээ үлдсэн байна.
Гэсэн ч Вьетнамын засаглалын үндсэн байгууллагаар Коммунист нам хэвээрээ үлдсэн байна. Вьетнамын Коммунист нам бол 1988 оноос эхлэн тус улсын цорын ганц хууль ёсны нам болжээ. Энэ нам Социалист Бүгд Найрамдах Вьетнам улсын Үндсэн хуулиар баталгаажсан. Нам Засгийн газар, зэвсэгт хүчин, хэвлэл мэдээллийн хэрэгслийг бүрэн хяналтдаа байлгадаг. Өнөөдрийн байдлаар Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга буюу ерөнхийлөгчөөр Нгуен Фу Чонг ажиллаж байна.
Хятад: БНХАУ хагас өлсгөлөн улсаас дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улс болтлоо гайхмаар замыг туулсан юм. Энэ улс 1949 онд коммунизмыг хөгжүүлэх замдаа орсон гэхэ болно. Тухайн үед үзэл суртал, төрийн тэргүүн нь Мао Зэдун болж байлаа. Мао капитализмыг гол дайснаа хэмээн зарлаж, соёлын хувьсгалын нөлөөгөөр тус улсад капитализмыг бүрэн устгана гэж байв.
Тус улсын цорын ганц нам Хятадын Коммунист нам. 1921 онд байгуулагдсан тус нам цаг хугацааны явцад хүчээ авч, эгнээндээ олон хятадыг нэгтгэжээ. Тухайн үед Гоминьдан консервативуудын нам улс орныг удирдаж, АНУ-аас цэргийн болон санхүүгийн дэмжлэг авч байв. Харин Хятадын Коммунист нам ЗХУ-ын дэмжлэгээр ажиллаж байсан нь иргэний дайны үеэр коммунистууд ялж, 1949 онд төрийн эрхэнд гарахад чухал нөлөө үзүүлжээ.
Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын Үндэсний конгресс төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд таван жил тутамд их хурал явуулж шинэчлэгддэг. Засаглалын бусад байгууллагаар Улс төрийн товчоо, Төв хороо, Байнгын хороо зэрэг орог байна. Хэдийгээр коммунист засаглалтай ч Хятадад бусад нам ч бий.
Хойд Солонгос: 1948 онд Өмнөд Солонгосоос тусгаарласны дараа Хойд Солонгос коммунист дэглэмд шилжжээ. Тус улс тусгаар тогтнолоо зарласан даруйдаа Ким Ир Сенийг төрийн тэргүүнээр томилжээ. Сонирхолтой нь БНАСАУ-ын Засгийн газар улс орноо коммунист дэглэмтэй гэж үздэггүй нь нэрнээс нь илт байна.
Гэвч коммунизмын бодлогыг явуулдаг бөгөөд түүнийг нь Ким Ир Сен боловсруулдаг байв. 2009 онд тус улс Үндсэн хуулиа дахин өөрчилж, нэлээд хэдэн өөрчлөлт оруулсан. Ингэхдээ марксист-ленинист үзэл суртлын талаарх бүх хэсгүүдээ авч хаяжээ. Тэр дундаа “коммунизм” гэдэг үг БНАСАУ-ын албан баримтуулаас алга болсон байна. Тус улсын эрх баригч намаар Солонгосын ажилчны нам ажилладаг. 1949 онд тус нам байгуулагдаж байсан түүхтэй.
Эх сурвалж: © thebiggest.ru
Сэтгэгдэл