Д.Сумъяабазар: Цаашид ч шатахууны үнийг бууруулах арга хэмжээ авна


Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр шатахууны үнэ дахин буурах талаар лавласан сэтгүүлчийн асуултад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Аж ахуйн нэгж байгууллагуудтай нэлээн ярилцсаны үр дүнд шатахууны үнийг 100-200 төгрөгөөр буулгасан. Үнэ өсөхөд өсч, буурахад буурдаг байх ёстой гэсэн шударга тогтолцоог ард иргэд хүсч байна. Энэ тогтолцоо руу орох алхмууд эхнээсээ хийгдэж байна. Аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлсэн байгаа. Хоёрдугаар сард шатахууны үнэ ханшийн хэлбэлзэл гарахгүй байх” гэсэн байр суурийг илэрхийллээ.

2018 оны нэгдүгээр сард АИ 92 шатахууны жижиглэнгийн үнэ 1630 орчим төгрөг байсан. Мөн оны 11 дүгээр сард хамгийн өндөр буюу 1985-1990 төгрөгийн хооронд хэлбэлзсэн. Тухайн үед 350 төгрөгөөр нэмэгдсэн. Харин 2018 оны 12 дугаар сарын 7-нд литр тутамдаа 100 төгрөг, 12 дугаар сарын 23-25-нд литр тутамдаа 50 төгрөг, 2019 оны нэгдүгээр сарын 15-18-нд 100 төгрөгөөр буурсан. Ингэснээр АИ 92 шатахуун литр тутамдаа 250 төгрөгөөр буурсан. Цаашид ч шатахууны үнийг бууруулах арга хэмжээ авна гэдгээ салбарын яамнаас мэдээлэв.

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.