Арьс нь зөвхөн гоо сайхнаар зогсохгүй эрүүл мэндэд маш чухал үүрэг гүйцэтгэдэг тул түүнийг сайтар арчлах нь зүйтэй. Хуурай арьс нь уян хатан чанараа амархан алдаж үрчлээ үүсэн хөгширдөг, мөн гаднын нөлөөнд өртөмтгий, эмзэг учир байнгын зөв арчилгаа шаарддаг. Булчирхайн үйл ажиллагааны дутмагшил, чийгээ хурдан алдах, буруу арчилгаа /спирт, мөн бусад хатаах үйлчилгээтэй бодис агуулагдсан гоо сайхны бүтээгдэхүүн, хатуу буюу халуун ус, хуурайшуулдаг саван, олон дахин угаадаг гэх мэт/, гаднын нөлөө зэрэг олон хүчин зүйлээс хамааран арьс хуурайшна. Ходоодны үрэвсэл /хүчил багатай/, витамины дутагдал, антибиотик их хэрэглэснээс арьс хуурайших тохиолдол ч байдаг.
Хоол: Өдөр бүр ургамлын тостой салат идэх. Жишээ нь үрж жижиглэсэн лууванг ургамлын тостой буюу цөцгийтэй хольсон салат, витамин С, А-аар баялаг өндөгний шар уураг, элэг, ногоон сонгино зэргийг хоол хүнсэндээ тогтмол хэрэглэнэ.
Үдэш цэвэрлэх
1. Буцламгай халуун ус буюу халуун сүүн дээр грекулес /овъёосны нэвс гэж нэрлэдэг нунтагласан хатаамал/ хийж сайтар хутгаад хөргөнө. Нүүрэнд зуурмагийг зузаахан нялаад 20 орчим минутын дараа лимоны шүүстэй буцалгаж хөргөсөн усаар эсхүл шинэхэн сүүгээр угаана.
2. Намар өвлийн улиралд ямар нэгэн ургамлын шинэ тосоор цэвэрлэж болно. Хөвөнг буцалсан халуун усаар норгож базаад дараа нь ургамлын тосонд дүрж нүүрээ арчина. 2-3 минутын дараагаар тосны үлдэгдлийг салфетканд шингээж авна.
3. Өндөгний шар уургийг жимсний шүүс ба ургамлын тостой хольж сайтар хутгана. Бэлдмэлийг хөвөнд бага зэрэг шингээж эхлээд нүүрээ арчиж цэвэрлэнэ. Дараа нь хөвөнд нэлээд хэмжээгээр шингээн нүүрэндээ тавьж 2-3 минут байлгаад тасалгааны температуртай усаар угаана.
Сэтгэгдэл