С.Бямбацогтоор PR хийлгэсэн KFC-ийнхэн “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ын үлгэр болов уу


С.Бямбацогтоор PR хийлгэсэн KFC-ийнхэн “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ын үлгэр болов уу

 

“Нүглийн нүдийг гурилаар хуурав” гэгчээр “Таван богд”-ын олон улсын сүлжээ хоолны газар “KFC” болон НМХГ-нхан ердөө л мартагнуулах аргыг хэрэглэлээ. Нэг нь шалгасан нөгөө нь шалгуулсан нэртэй л өнгөрч байгааг өнгөрсөн хоёр долоо хоногт болсон үйл явдал харуулав.

Эргэн сануулахад Зайсанд байршилтай KFC-ын салбарт үйлчлүүлсэн иргэд хордлогонд орсон билээ. Энэхүү хэргийг гарсантай холбогдуулан тус салбарыг түр хааж шалгалт оруулсан НМХГ-ынхан ердөө л халуунд тэсвэртэй савханцар хорхой их хэмжээгээр байсантай холбоотой гэж үзсэн. Мөн тус байгууллагын хоёр ажилтанг өвчнөө нуусан, худлаа анкет бөглөж өгсөн гэдэг нэрийдлээр ажлаас нь халж, эрүү үүсгэн шалгаж байгаа гэх. Ёстой өрөвдөлтэй арга.

Манайхан өрөвдөх дуртай бас мартах, санахдаа амархан ард түмэн. Тиймдээ ч энэ аргыг хэрэгжүүлж байгаа биз.

С.Бямбацогтоор PR хийлгэсэн KFC-ийнхэн “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ын үлгэр болов уу

 

Хоолны хордлогоо мартагнаж ядаж байхад тус байгууллагын PR гэмээр хачирхалтай постууд цахим ертөнцөөр тархаж эхэлсэн нь даарин дээр давс гэгч боллоо. Учир нь “KFC оочергүй байна”, “Унасан дээр нь нэмж өшиглөдөг хүн би биш” гэх мэтээр янз бүрийн постууд хөврөнө. Гэтэл монгол төрийн тэр тусмаа хуулийн харуул болсон Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогт “Хааяа нэг хийдэг аавын ажлаа сайн гүйцэтгэлээ. Зайсангийн KFC хаалттай. Хайж явж явж өөр газар орсон.10-аас доош настай хүүхдэд үйлчлэхгүй гэнэ. 10-аас дээш настайг нь нотолж байж KFC-длээ. Хурдан чөлөөтэй үйлчилдэг болоосой KFC” гэх постны дор иргэд “чи монголын эрх ашгийг төлөөлөхгүй шүү, хүүхдээ хороор хооллосон ..., албан тушаалаасаа буугаад KFC-гээ рекламд, KFC-ээс хувь авдаг хүн ийм юм хийлгүй яах билээ, постоо устгаад хордсон иргэдээс уучлалт гуй” гэх мэтчилэн дайрч эхлэв. Ийнхүү нэр хүнд нь унасан бизнесээ аврах гэсэн санаархал нь “нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов” гэгч болов уу?.

 

ENE.MN


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.