Монгол залуус сагсан бөмбөгийн "Завхан Бродерс" багт нэгдсэн Америк легионер тоглогчид гар хүрсэн үү


Монголын сагсан бөмбөгийн холбоо сүүлийн жилүүдэд үйл ажиллагаагаа улам тэлж үзэгч олныг татсан арга хэмжээний нэг хэдийнэ болсон. Багууд ч өөрсдийн чансаа өрсөлдөөнөө сайжруулахын тулд гадаад тоглогч нарыг цалинжуулан багтаа элсүүлж хүчтэй өрсөлдөөнтэй тоглолтуудаар сагсан бөмбөг сонирхогч нараа баярлуулдаг. 

Тэгвэл сайны хажуугаар саар гэгчээр гадаадаас авчирсан легионер тоглогч нарт гар хүрэх, зүй бус харьцах залуус мэр сэр гарах болжээ. Үүний нэг адил ЗАВХАН БРОДЕРС багийн төвийн тоглогч Дэймонд Стоун /Diamond Stone/ саяхан бусдын халдлагад өртсөн талаар нэгэн эх сурвалж цахим орчинд бичжээ. 

Тэрбээр бичихдээ, Монголчууд (мэдээж бүгд биш) хэзээ арьс өнгөний үзэл, бүдүүлэг зан гаргахаа болих бэ? Өчигдөр манай импорт тоглогч Даймонд-г нэг бүсгүйтэй хамт мөрөөрөө хоол идээд (Shangrilla Brussel-d) сууж байхад фитнесийн хэдэн залуучууд (согтуу) ирж маш бүдүүлэгээр дээрэлхсэн байна(толгойноос нь үсдэж ширээн дээр дарж, сэрээ барин дайрч, нүүр лүү нь ус цацсан) Монгол охиныг нь чи яахаараа Нигертэй хамт байдаг юм гэх мэтээр доромжилсон. Цагдаа ирээгүй байсан бол бүлэглэж зодох байлаа.

Энэ үйлдэл зөвхөн манай тамирчин дээр биш бусад Импорт тоглогчид дээр ч байнга тохиолддог. Дээрх фитнес хийдэг тамирчид монголын мистер хүртэл болж байсан гсн. Энэ удаад нэр, зураг, бичлэгийг чинь задлахгүй үлдээе.

Манай тамирчидаас уучлалт гуйна гэж найдаж байна. Даймонд огт уугаагүй эрүүл байсан бөгөөд, хамт байсан бүсгүйгээ өмөөрснийхөө төлөө ийм байдалд орсон хэмээжээ. 

Дэймонд Стоуны хувьд Монголд ирэхээс өмнө ТАЙВАНЫ 1-р Дээд лигийн MVP шалгарч байсан нэгэн. Тэрбээр 208 см, төвийн тоглогч, 1996 оны залуу тоглогч!

Америкийн гаралтэй Стоун нь 2016 оны NBA Драфтын 40 дэх сонголтоор L.A Clippers багт нэгдэж байсан.2019 оны G-League-н аварга, Тайваны 1-р лигийн 2022 оны онооны лидер! Сүүлд Тайваны Т1 лигт Двайт Ховардын эсрэг тулж 29 оноо, 11 самбар авч байжээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.