Баянгол дүүргийн 13 дугаар хороонд байрлах Соло молл худалдааны төв нь Б.Солонго захиралтай Ди эйч ти ХХК-ийн өмчлөлийнх бөгөөд уг объект нь урд болон баруун талдаа 2 хаалгатай.
Гэтэл баруун талын хаалгаа хааж бусдад зарсны улмаас уг худалдааны төвөөр үйлчлүүлэгч 5000 орчим иргэн, 150 гаруй ажилтнуудын хувь галын аюулгүй байдал, гамшгийн үеэр гарах аваарын гарц, орцыг хааж хана барьж байгаа нь Галын аюулгүй байдлын тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.
Монголын мөнгөтэй гэх бизнесменүүд ийнхүү объектоо бусдад худалдаж, худалдан авч иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд харш үйлдэл хийж байна.
Сэтгэгдэл