"Баян Монгол" чуулгын Н.Оюунчимэг дуучин П.Идэржавхлан, жүжигчин З.Онон нарыг өөрийнх нь дуугаар нэрлэсэн тоглолт хийх гэж байгаад эгдүүцэж дараах байр суурийг өөрийн олон нийтийн сүлжээнд байршуулжээ.
"Баян Монгол" чуулгын дуучин Н.Оюунчимэг:
-Дуучин П.Идэржавхлан, жүжигчин З.Онон гэл үү та хоёр яасан том хүмүүс вэ? Хүний дууг шууд авч дуулаад бүүр давраад тоглолтоо хүний дуугаар нэрлээд эздэд нь юу ч хэлэхгүй дураараа аашилдаг ямар ухамсаргүй юм бэ? Та хоёрт хүнийг хүндэтгэх эмээх чанар түй ч байхгүй. Тэгээд ичихгүй хөгжмийн зохиолч нь амьд юм уу гээд явж байдаг, ухаанаа уландаа гишгэчихсэн увайгүй бүүр хэлэх муу үг олдохгүй байна.
З.Онон гэдэг хүүхэн чи зүгээр л жүжигчнээ хийгээд яв. Студи дээр очиж хоолойгоо засуулж бичлэг хийгээд ам бариад хүний дууг дээрэмдээд ямар хэрэг байгаа юм. МУУГЗ, Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Ц.Нямдорж болон дууг анх дуулсан одоо ч дуулж яваа "Баян Монгол" чуулгын дуучин Н.Оюунчимэг нартай ирж уулзана уу гэжээ.
Ташрамд дуулгахад, дуучин П.Идэржавхлан, жүжигчин З.Онон нар "Чи бид хоёр" тоглолтоо 2024.11.22 19:00 цагт UB Palace-ийн их танхимд хийхээр төлөвлөөд байгаа юм.
Сэтгэгдэл