Байгаль нуурын мөсөн дээр ОХУ-ын аварга том далбааг дэлгэлээ


                                                                

ОХУ-ын аварга том төрийн далбааг дэлхийн хамгийн цэнгэг устай нуур болох Байгаль нуурын мөсөн дээр дэлгэн, Оросын болон дэлхийн Гиннесийн номын амжилтад бүртгүүллээ.

Байгаль нуур харьяалагддаг Эрхүү мужийн Их сургууль энэхүү акцыг хийсэн бөгөөд энэ нь олон нийтийг эх оронч хүмүүжилд уриалах, ардын дипломатыг бэхжүүлэх Үндэсний хөтөлбөрийн хүрээнд хийгджээ.

Төрийн далбааг Байгаль нуурын Ольхон арлын Шаманка хадны ойролцоо хоёрдугаар сарын 25-ны өдөр дэлгэжээ. Хамгийн том хэмжээтэй төрийн далбааг хамгийн том, хамгийн гүн, хамгийн цэнгэг нууран дээр дэлгэсэн гэсэн томьёоллоор Гиннесийн номд бүртгэгдсэн байна.

Далбаа 1423 квадрат метр талбайг бүрхэж, 25 далбааг тэнийлгэн татжээ.

 Эх сурвалж: РИА НОВОСТИ


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.