10-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей Палестины дэвшүүлсэн шийдвэрийн төслийг санал хураалтаар баталжээ. Ингэснээр Палестины төрийн далбаа НҮБ-ын төв байрны урд болон НҮБ-ын хэрэг эрхлэх газруудад тавигдах боломж нээгдлээ.
НҮБ-ын Ерөнхий ассамблей мөн өдөр дэмжсэн 119, татгалзсан 8, түдгэлзсэн 45 саналаар уг шийдвэрийг баталсан байна. Шийдвэрт, НҮБ-ын төв байранд байнгын ажиглагчдын хэсгээ байгуулсан НҮБ-ын ажиглагч орнууд НҮБ-ын төв байр болон хэрэг эрхлэх газруудад далбаагаа мандуулах нь зүйтэй. Далбааг НҮБ-ын гишүүн орнуудын далбааны дараа жагсаах ёстой гэжээ тогтоожээ. Түүнчлэн уг шийдвэрт, арга хэмжээ авч, уг шийдвэр батлагдсанаас хойших 20 хоногийн дотор уг шийдвэрийг хэрэгжүүлэхийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргаас хүссэн байна.
Палестин улс 2012 онд НҮБ-ын ажиглагч орны эрхийг авсан бөгөөд бүрэн эрхт гишүүн орны эрх авах явдлыг урагшлуулахын тулд зүтгэсээр юм. 8-р сарын сүүлчид Палестины тал 20 шахам улс оронтой хамтран төсөл дэвшүүлж, НҮБ-ын төв байранд Палестины төрийн далбааг мандуулахыг шаардсан байна.
СHINA NEWS
Сэтгэгдэл