Н.Энхбаярыг дагасан бүхний улс төрийн карьер дууслаа


"Шударга ёс”-ны таван хувьсгал ярьж гарч ирсэн МАХН-ынхан 2016 оны сонгуулийн өмнө дотооддоо зөрчилдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, намын дарга Н.Энхбаяр эх орондоо ирснээс хойш өөрийг нь эзгүйд дураар дургиж байсан хүмүүсээ халах солих тухай ярьж, улмаар намынхаа цөөнгүй хэдэн хүмүүсийг урвагчаар нь цоллосон.
Н.Энхбаярыг дагасан бүхний улс төрийн карьер дууслаа
Жил бүрийн сонгуулиар мөнгө олох үүргийг хүлээж ирсэн цөөхөн хэдэн залуус нь тийм ч удаан тэссэнгүй. Зарим нь авлигын хэрэгт холбогдож, цөөнгүй хэд нь аавын хаалга татлаа. Н.Энхбаярыг дагасан бүхний улс төрийн карьер дуусдаг бичигдээгүй хууль энэ төрд хэрэгжээд удаж буй.

Тухайлбал, 2012 оны сонгуулиар намаасаа урваж очсон Д.Тэрбишдагва, Ч.Улаан, улмаар талийгаач О.Чулуунбат агсаны хувьд ч намдаа хэцүүхэн дарамт шахалтад байсан. Н.Энхбаяр шиг бурхан байхгүй хэмээн тахин шүтэж байсан Н.Удвалын улс төрийн карьерт Н.Энхбаяр өөрийн гараар цэг тавьсан. Л.Цогийн ирээдүй ч энд хүрээд дууслаа.

 Намдаа үнэнчээр зүтгэхийн төлөө мөнгө олох гэж улайрч явсан Г.Шийлэгдамба мөн л улс төрийн замналаа дуусгаж, өдгөө хэцүү нэртийн хаалга татаад байна. Намынхаа залуу боловсон хүчин хэмээн үнэлүүлж байсан Э.Эрдэнэжамъян мөн л намын даргынхаа дүүг цээжээрээ хамгаалсны төлөө төрийн албанд ажиллах эрхээ хасуулж, даргынхаа төлөө нулимс унагаж хөгөө хөлдөө чирч байгаа. Одоо түүнд улс төрд орох нүүр үлдээгүй гэж хэлэхэд хатуудахгүй.

О.Баасанхүүгээр ч ялгаагүй Н.Энхбаяр тоглож орхисон. Ирээдүйтэй өмгөөлөгч, хуульч гэгдэж байсан залуус улс төрд хөтөлж оруулсан ч өөрөө төгсгөл хүртэл дагуулж явж чадсангүй. Улмаар өөрийнхөө гар хөл, утсан хүүхэлдэй болгохыг хичээж, түүндээ хүрч чадаагүй учраас өдгөө халж солих, хөөх тухай яриад явж буй.

Өөрөөр хэлбэл, Н.Энхбаярын хаяа үнэхээр элэггүй гэдгийг энэ мэт хүмүүсийн жишээнээс харж болохоор. Хорхой хүртэл биед нь хүрэхээр атирдаг гэгчээр сонгуулийн өмнө эдгээр хүмүүсийн тэвчээр барагдаж эхнээсээ Н.Энхбаяр гэх инээмсэглэсэн, ард түмэндээ хайртай дуртай экс удирдагчийн төрхний цаана ямар гэгчийн хорон санаатай, улс төрийн ашиг хонжоо эрсэн нэгэн байдгийг илчилж эхэллээ.

Хамгийн эхэлж Г.Шийлэгдамба намынхаа даргын шахалтаар авлига авсан гэдгээ илчилсэн. Гэм буруугүй хүүхдийг эцсийг нь хүртэл өмгөөлнө хэмээн ярьж байсан экс Ерөнхийлөгч энэ мэдэгдлийн дараа хайртай дүүгээ шулмас, авлигачаар нь дуудаж эхэлсэн. Авлигын асуудал цаашаа Л.Цогоос нэг сая ам.доллар нэхсэн асуудлаар үргэлжилж, нам байгуулахаар хамтдаа хөтлөлцөөд тэмцэж явсан журмын нөхрөө мөн л өөрийнхөө булхай луйврыг нуух гэж намайг гүтгэлээ хэмээн мэдэгдэв. Гэвч Л.Цогийн өөрийнх нь араншинг бодсон ч улаан цагаандаа гарч хүнийг тэгж гүтгэх хүн биш. Хууль шүүхийн өмнө ял хүлээхэд бэлэн гэдгээ ч эрхэм гишүүн өөрөө мэдэгдсэн. Одоо Н.Энхбаярт өөрөөс нь өөр хэн ч үлдсэнгүй.
Намдаа үнэнчээр зүтгэхийн төлөө мөнгө олох гэж улайрч явсан Г.Шийлэгдамба мөн л улс төрийн замналаа дуусгаж, өдгөө хэцүү нэртийн хаалга татаад байна. Намынхаа залуу боловсон хүчин хэмээн үнэлүүлж байсан Э.Эрдэнэжамъян мөн л намын даргынхаа дүүг цээжээрээ хамгаалсны төлөө төрийн албанд ажиллах эрхээ хасуулж, даргынхаа төлөө нулимс унагаж хөгөө хөлдөө чирч байгаа. Одоо түүнд улс төрд орох нүүр үлдээгүй гэж хэлэхэд хатуудахгүй.
Магад эцсээ хүртэл хамт зүтгэж буй З.Баянсэлэнгэ түүнд ирэх сонгуулиар хань болж мэдэх юм. Гэвч нөхөрлөлийн үнэ цэнийг бус, нэг намаас урваад ч болов өөрийг нь түшээд ирсэн нөхдөө өөрөөсөө холдуулж чадсан Н.Энхбаярт ирэх сонгуулиар ийм олон суудал олдох нь юу л бол. Хуурамч инээсэн багийг нь хуулах хүмүүс цаашдаа чамгүй олон бий. МАХН-ынхан ээлжит бус чуулган эхэлсэн даруйд гурван гишүүнээ хөөхөөр ярилцжээ.

Мэдээж тэр нь О.Баасанхүү, Л.Цог, Д.Тэрбишдагва нар. Эхний хүмүүс нь ээлжит тэсрэлтээ хийчихсэн. Магад маргааш дараа дараагийн хүмүүс нь Н.Энхбаяр гэгч чухам хэн болох, шударга ёс ярьсан Ху намынханы үнэн төрх юу болохыг илчлэх буй заа. Монголын улс төрд хаан аятай дархлагдаж явсан энэ хүний шунал хүсэлд хязгаар гэж байдаггүй бололтой. Бүхнийг ганцаараа идэх дон л энэ хүнд шүглэчихэж.
Эх сурвалж: www.mminfo.mn
Б.Тогтох

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.