Засгийн газар: "Эрдэнэт" үйлдвэрт онцгой байдал тогтоолоо


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар худалдан авсан болоод тус үйлдвэрт үүссэн нөхцөл байдлаас үүдээд 6 сарын хугацаанд онцгой байдал тогтоох шийдвэр гаргасан байна. Ингэхдээ үйлдвэрийн үйл ажиллагаа доголдож зогсох зүйл байхгүй гэдгийг ЗГХЭГ ын дарга Л.Оюун-Эрдэнэ Харин санхүүгийн томоохон шалгалтын ажил хийгдэж шаардлагатай бол улсын их хуралд танилцуулж хугацааг сунгахаар төлөвлөсөн байна.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

“Засгийн газрын өнөөдрийн хуралдаанар ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор МУ-ын Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатайгаар онцгой байдал тогтоох шийдвэр гаргасан. Ингэснээр үйл явдал доголдохгүй, шаардлагатай шалгалт хийх, хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор хийж байгаа.

Эрдэнэт үйлдвэрт үүссэн асуудал бол Зүүн өмнөд Азид түгээмэл ажиглагддаг мөнгө угаалтын хэлбэр. Аливаа асуудлыг эцэслэж, зөв ойлголт өгч явах нь Засгийн газрын үүрэг. Шүүгч М.Батсуурийг энэ мөнгө угаалтын хэрэгт оролцсон гэж үзэн Засгийн газраас АТГ-т, ШЕЗ-д хандахаар болсон. Өчигдрийн үйл явдалтай холбоотойгоор нэр бүхй улстөрчид хууль хяналтын байгууллага руу хандаж шалгалтын явцад нөлөөлөхийг оролдож байгаа. Цаашид энэ үйлдэл давтагдвал нэрийг нь зарлана" гэлээ.

Мөн 49 хувийг худалдан авах үед төрд мөнгө байсаар байтал засгийн газар давуу эрхээсээ татгалзаж худалдаа хөгжлийн банк, хувийн компанид эрх олгосон тухайн үеийн эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзжээ. Цаашид хуулийн байгууллагаар Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдан авсан асуудлыг эцсийг нь хүртэл шалгуулна. Харин хуулийн байгууллага удирдлагыг нь томилсон хүмүүстээ ажиллах уу ард түмний талд ажиллах уу гэдгийг сайтар ажиглах хэрэгтэй гэлээ.

Мөн мэдээллийн дараа Эрдэнэт үйлдвэрийг зорьж Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлнэ гэлээ.

Эрдэнэтийн 49% хувьд шилжсэн нь хууль зөрчсөн нь илт байсаар атал хууль зөрчигчдийн талд шийдвэр гаргасан шүүгчид, хууль хяналтын байгууллагуудын дарга удирдлагууд, нэр бүхий этгээдүүдэд хэрэг үүсгэх нь ойлгомжтой болж байна. Мөн тухайн үед үндсэн хууль зөрчиж Монгол улсын эрх ашгийн эсрэг шийдвэр гаргасан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг болон хууль зөрчсөн шийдвэрт гар бие оролцсон тухайн үеийн ЗГ-ын гишүүд ч бас хэрэгт татагдах нь тодорхой болж байна. МАНАН бүлэглэл Эрдэнэтийн 49% дээр нуран унах нөхцөл байдал бодитоор үүслээ. Одоо ард нийтээрээ энэ асуудалд анхаарлаа хандуулж төр, засагтайгаа нэг талд гарч эх орондоо шударга ёс тогтоох түүхэн цаг ирлээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.