Худал мэдээлэл түгээсэн Э.Цэрэнг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэллээ


Цэнхэр үст Э.Цэрэнг ХУД-ийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ. Учир нь өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр нас барсан Г.Улсболдын ар гэрийнхнээс гаргасан хүсэлтийн дагуу ийнхүү шалгаж эхэлсэн байна. 

Тодруулбал, Цэнхэр үст Э.Цэрэн өөрийн фэйсбүүктэй "Загвар өмсөгч, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн сүүлийн гэрчийг устгалаа. Г.Улсболд гэх энэ залуу нь өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр ОО-ын өрөөнөөсөө нас барсан байдалтай олдлоо" хэмээн бичсэн байдаг. Улмаар нас барсан, талийгаач Г.Улсболд гэх залуугийн зургийг олон нийтэд дэлгэсэн юм. 

Гэтэл талийгаач Г.Улсболд нь загвар өмсөгч, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт огт холбогдолгүй бөгөөд Ч.Чамин-Эрдэнийг амиа алдсан өдөр ОХУ-д ажлаар явж байсан аж.

Иймд талийгаачийн ар гэрийнхэн нас барсан хүүг нь элдэв хэрэгт хамаатуулж, худал ташаа мэдээлэл түгээсэн Э.Цэрэнд гомдолтой байгаагаа илэрхийлж цагдаагийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргаад байгаа юм байна.  Ар гэрийнхнийх нь гаргасан гомдлын дагуу шалгалтын ажиллагаа хийгдэж байна. 

Б.Аз

 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.