ОДОД БИДНИЙ ТӨСӨӨЛСНӨӨС УДААН АМЬДАРДАГ


ОДОД БИДНИЙ ТӨСӨӨЛСНӨӨС УДААН АМЬДАРДАГ

 

Оддын 95 хувь нь эцэстээ  одны салхи “stellar wind” гэж нэрлэгдэх аварга улаан од өөрийн гадаад давхаргыг сансарт цацах үзэгдлээр ионжсон хийнээс тогтох гарагин хэлбэрийн мананцар болон хувирдаг ба эх одны цөм цагаан одой од болон мананцарын төвд үлддэг. 

Урьд өмнө огт ажиглагдаж байгаагүй хос одны харилцан үйлчлэлийг Европын 14 шинжлэх ухааны институтийн судлаачид, тэр дундаа Instituto de Astrofísica de Canarias “ICA” судалгааны төвийнхэн илрүүлжээ. Энэхүү судалгааны ажил аварга улаан одод мөхөхдөө өндөр хурдтайгаар алддаг массын алдагдлыг тайлбарлах өөр нэгэн таамаглалыг дэвшүүлжээ.

Чили улс дахь АЛМА телескоп зураг дахь аварга улаан одны “одны салхи” /stellar wind/ спираль хэлбэртэй болохыг ажиглажээ. Энэ нь дээрх од ганц одны систем биш харин хос одны систем болохыг илтгэж байгаа юм.
Nature Astronomy сэтгүүлд хэвлэгдсэн дээрх судалгаа аварга улаан оддын массаа алдах үйл явц эрдэмтдийн өмнө төсөөлж байснаас илүү хурдацтай явагдаж болохыг харуулсан байна. “Одны салхи” ердийнхөөсөө хүчтэй биш байгаа нь аварга улаан оддыг тойрч эргэх хос од байж болохыг илтгэж байгаа ба магадгүй эдгээр хос одод одоог хүртэл ажиглагдаагүй байж болох юм. Улмаар энэхүү аварга улаан од мөхөх үзэгдэл эрдэмтдийн өмнө таамаглаж байснаас харьцангуй удаан байгаа нь одод амьдралынхаа төгсгөлд хэрхэн мөхдөг тухай өмнөх ойлголтыг өөрчлөхөд хүрч болзошгүй байна. Улмаар аварга улаан одод өөрийн гадаад давхарга буюу химийн нэгдлүүдийг орчиндоо хаяхад ихээхэн хугацаа шаардаж байгаа нь одод хоорондын хоосон орон зайг баяжуулж, улмаар галактикуудын үүсэл хөгжил, химийн хувьсалд чухал нөлөөтэй байж болох юм.

Ертөнц дэх хамгийн том одод болох аварга улаан одны мөхөх сүүлчийн  үе шат болох “маш хүчтэй одны салхи” талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч чадах цорын ганц судалгааны байгуулаг бол Чили дэх Atacama Large Millimetre/Submillimetre Array “АЛМА” ажиглалтын төв. “Оддын салхи спираль бүтэцтэй байгаа нь тэдгээр одод ганц биш хос одны систем болохыг харуулж байна” хэмээн судалгааны ажлын гишүүн IAC-н судлаач Anibal Garcia Hernandez тайлбарлажээ. Мөн “Хос одтойгоо харилцан үйлчлэлцсэнээр аварга улаан одны “одны салхи” бүрэн бус спираль хэлбэрээр төвөгтэй бүтцийг үүсгэдэг. Өмнөх үеийнхэнд, орон зайн нарийвчлал болон АЛМА-н өндөр мэдрэх чадвар дутагдаж байснаар магадгүй ихэнх одод ганц биш хос оддын систем байж болохыг ажиглахад төвөгтэй байсан” хэмээн нэмж хэлжээ.
АЛМА-н шинэ ажиглалтын үр дүнд хөгшин оддын амьдралын сүүлийн мөчлөг нь богино хугацаанд болж өнгөрөх “одны маш хүчтэй салхиар” бус удаан тогтуун явагдах “одны хэвийн салхиар” явагдаж болохыг харуулжээ. Өөрөөр хэлбэл хөгшин одод бидний өмнө бодож байснаас илүү удаан амьдардаг ба тэдний мөхөл харьцангуй удаан үргэлжилдэг байна.

Эрдэмтэд өөр хос одны ажиглалтуудыг ажигласнаар улаан аварга одны тухай илүү ихийг мэдэж болно хэмээн үзэж байна. “Бид маш олон тооны одод ганц одны систем гэж бодож ирсэн гэвч энэхүү бодлоо өөрчлөхөд хүрч байх шиг байна” хэмээн Лувавэйны Католик их сургуулийн профессор, судалгааны ажлын удирдагч Leen Decin хэлжээ. Улмаар “хос одод бидний өмнө бодож байснаас илүү түгээмэл байж магадгүй” хэмээн нэмж хэлжээ.
 

 
Эх сурвалж: ФТХ-ийн Эгэл бөөм, цөмийн физикийн салбар

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.