2022 онд болох одны дэлбэрэлт шөнийн тэнгэрийг өөрчилнө


АНУ-ын Калвиний Их сургуулийн професор Ларри Молнараар удирдуулсан Apache Point, Wyoming их сургуулийн ажиглалтын мэргэжилтнүүд  2022 онд шөнийн тэнгэрт хүмүүс нүдээрээ харж болох түр зуурын өөрчлөлт гарах талаар урьдчилан таамаглаж байна.

Молнарынхаар бол 2022 онд болох "Ийм тэсрэлтийг урьдчилан хэлэх боломж саяд нэг л байгаа бөгөөд урьд өмнө нь хэзээ ч ийм зүйл болж байгаагүй” аж.


Молнарын таамаглал нь   нэгэн хос одны ажиглалт дээр үндэслэж байгаа бөгөөд 2022 онд хос од нийлж нийлснээс тэсрэлт үүсч, хэсэг хугацаанд буюу  ойролцоогоор жилийн туршид тэнгэрт хамгийн тод гэрэлтэх однуудын нэг болон хувирна. Хос одны гэрэл тэр үед түм дахин нэмэгдэх ажээ.

Энэ од нь Хунгийн ордны нэг хэсэг болж харагдах ба Хойд зүгийн загалмай гэж нэршсэн оддын эзэн од нэгээр нэмэгдэх юм байна.

  • Энэ таамаг зөвхөн дан ганц шинжлэх ухаан судлаач нарын судалгааны үр дүнгээс бий болоогүй.  Яагаад гэвэл дурын хүн хос одны зургийг нь гудамжнаас авч болох магадлалтай ажээ.

  • Хэрвээ таамаглал үнэн бол,түүхэнд анх удаагаа эцэг эхчүүд огторгуйн харанхуй цэг рүү заагаад  "Хүүхдүүд ээ харцгаа. Тэнд нэг од нуугдсан байгаа. Гэхдээ удахгүй дүрэлзэж дуусах болно” гэж хэлэх боломжтой болно гэж Калвины их сургуулийн декан Matt Wathout  тайлбарлаж байна.

2013 онд KIC9832227  гэж танигдсан одны тандан судлаж эхэлсэн.

Дараагийн алхам нь ирэх жил энэ одыг боломжит бүх долгионоор шалгах юм байна. Сансрын нисэгчид энэхүү том тэсрэлт болохоос өмнө хос одны нийлэх агшны зургийг амжиж авч чадна гэж Молнар урьдчилан таамаглаж байгаа гэнэ.

эх сурвалж: /http://www.muyinteresante.es/firmas/staff/sarah-romero/



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.