Яагаад гэнэт Д.Булган гарч ирэв


Яагаад гэнэт Д.Булган гарч ирэв

17 жилийн өмнөх хэргийн цорын ганц амьд гэрч болох УИХ-ын гишүүн асан С.Зориг агсны гэргий Д.Булган яагаад баривчлав. Яагаад түүнийг олны өмнө гаргаж ирэв. Арай 17 жилийн өмнөх хэрэг илрэх гэж байгаа юм биш биз. Цорын ганц гэрч болох Д.Булган хэсэг хугацаанд яагаад чимээгүй байв. Улс төрийн зорилгоор түүнийг барьж хорьж байгаа юм болов уу...олон асуулт л байна. 17 жилийн дараа Д.Булган дахин цагдан хоригдлоо. Цагдаагийнхан одоогоор цагдан хорьсон шалтгаанаа хэлээгүй. Цагдан хорьсон нь үнэн. Сэжигтнээр шалгаж байгаа. Хорих хугацааг 14 хоногоор сунгасан гэх мэдээллийг л өгөөд буй.

С.Зориг агсны гэргий, аймшигт аллагын гэрч болсон энэ эмэгтэйг гэнэт сэжигтнээр байцааж, олон нийтэд зарлаж байгаа нь С.Зориг агсны амийг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой юм болов уу гэж шууд утгаараа бодогдож байна. Гэхдээ энэ бол таамаглал. Бас үгүйсгэхэд хэцүү. 1998 оны 10 дугаар сарын 2-ны өдөр талийгаач С.Зориг гэр рүүгээ орох үед хоёр хүн эхнэрийнх нь гарыг хүлж, угаалгын өрөөнд нь түгжчихсэн, өөрийг нь хүлээж байсан гэдэг. Өмнө нь талийгаач хаалгаа дандаа түлхүүрээрээ онгойлгож орж ирдэг байсан. Гэтэл Д.Булган гэртээ байхдаа хаалга тогшмогц, танихгүй хүмүүст хаалгаа тайлж өгсөн. Хоёр алуурчны ам зургийг буруу өгсөн. Тухайн үед эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гэж байсан ч, яваандаа хоёр эрэгтэй хүн байсныг нь цагдаагийнхан тогтоосон гэхчлэн Д.Булгантай холбоотой сэжигтэй гэмээр мэдээллүүд 1998 оны хэвлэлээр бичигдэж байсан.

Тухайн үед хэвлэлээр сэжиг таамаглал бүхий мэдээллүүд их гарсан. Хэрэгтнийг олох боломж байсан. Гэвч яагаад 17 жилийн турш уг хэрэг илэрч чадсангүй вэ гэдэг нь өөрөө улс төрийн нөлөөлөл орж гэдгийг харуулдаг. С.Зориг агсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байсан. Мөн Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч байсан. Удахгүй Ерөнхий сайд болох гэж байна гэх яриа гарч байж. Эдгээр албан тушаал нь түүний үхлийн шалтгаан ч болсон байж мэдэх. 1998 оны сонин хэвлэлээр юу бичигдэж байв гэдгийг одоо үзүүлье.

 

Эдгээр мэдээллүүд бүгд үнэн, аль эсвэл бүгд худал биш юм. Улс төрийн зорилго агуулсан гэх олон баримттай уг хэрэг яагаад өдийг хүртэл илрээгүй вэ. Үүнийг илрүүлэхгүй байх шалтгаан хэнд байв. Мөн өнөөдөр яагаад уг хэргийг цорын ганц гэрч Д.Булган цагдан хоригдов. Юунаас болж...улс төрийн зорилго бий юу гэх хардлага байна.

 

Х.Наран

Цензургүй.мн


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.