С.Зориг агсны эхнэр Д.Булганыг
саатуулж, цагдан хорьсон талаарх мэдээлэл өнгөрсөн амралтын өдрүүдэд
зарим мэдээллийн сайтуудаар цацагдсан. Тэгвэл зарим эх сурвалж дээрх
мэдээлэл үнэн гэдгийг баталж байгаа юм. Харин түүнийг ямар хэрэгт
холбогдуулан саатуулсныг албаны эх сурвалж тайлбарлах боломжгүй гэсэн
бөгөөд хараахан сэжигтнээр татаагүй бололтой. Ямартай ч С.Зориг агсны
хэргийг ЭЦГ болон ТЕГ-аас байгуулагдсан ажлын хэсэг одоо ч үргэлжлүүлэн
шалгаж байгаа бөгөөд Д.Булганыг үүнтэй холбогдуулан баривчилсан гэж үзэх
нэгэн ч байгаа юм.
Н.АНАР
Эх сурвалж http://www.info.mn
Н.АНАР
Сэтгэгдэл