Г.Шийлэгдамбаас 500 сая төгрөгтэй тэнцэх ам.доллар хураасан уу


Г.Шийлэгдамбаас 500 сая төгрөгтэй тэнцэх ам.доллар хураасан уу

Эрүүл мэнд, спортын сайд, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс уржигдар орой эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан нь дуулиан тарьж байна.

Прокурор, АТГ-аас "Г.Шийлэгдамбыг баривчилсан нь үнэн” гэхээс өөр мэдээлэл өгөхгүй, чухам ямар хэрэгт холбогдсоныг ихэд нууцалж буй.

Түүнийг бусдаас онц их хэмжээний буюу 500 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валютыг хахуульд авч байхад үйлдэл дээр нь баривчилсан гэх мэдээлэл байгаа. Прокурорын байгууллагын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалж үүнийг баталсан.

Албан өрөөндөө уг мөнгийг авч байсан гэнэ. Харин ямар ажил хийж гүйцэтгэхээр ийм мөнгө авч байсан талаарх мэдээлэл нууцлагдмал хэвээрээ байгаа юм.

Мэдээний үргэлжлэлийг ЭНДЭЭС уншина уу.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.