МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас баривчилсан билээ. Түүнийг 500 сая төгрөгийн авлига авч байхад нь үйлдэл дээр нь баривчилсан хэмээн тайлбарлаж байгаа юм.
Энэхүү хэргийн дараа МАХН-ын удирдлагууд ээлж дараалан мэдээлэл хийцгээсэн. Энэ үеэр МАХН-ын гишүүн Г.Эрдэнэжамъян "Бид
00:00-02:00 цаг хүртэл АТГ-т байсан. Тэд "Тийм хүн байхгүй. 461 дүгээр
ангид очсон, баригдаагүй гэх мэт янз бүрийн мэдээлэл өгч байсаар
удсан. Тэндээсээ бид урьдчилан саатуулах 461 дүгээр ангид
очсон. Бидний авсан мэдээллээр Г.Шийлэгдамба сайдыг хорих ангид үүрийн
04:00 цагт аваачсан байсан. Харин 00:00 цагаас хойш 04:00 цаг хүртэл баривчилсан хүмүүсийг хаана юу хийлгэсэн. Ямар маягаар байцаалт авсан болохыг сайн мэдэхгүй байна” хэмээн мэдэгдэж байсан.
Тэгвэл өнөөдөр 00:00-02:00 цаг хүртэл АТГ-т юу болсон талаархи бичлэгийг дэлгэсэн байна.
Бичлэг хүргэж байна...
Эх сурвалж: www.mminfo.mn
Г.Шийлэгдамбыг баривчилсан шөнийн 00:00-02:00 цаг хүртэл АТГ-т юу болсон бэ (Бичлэгтэй)
Ж.Өөдлөн
Сэтгэгдэл