
Харин хэргийг шийдэх шүүгч Х.Идэрт энэ хэргийг анхнаас нь хуваарилсан бөгөөд түүнээр заавал шийдүүлэх гээд байгааг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасандорж эсэргүүцээд байгаа.
Энэ талаар тэрбээр өөрийн байр сууриа илэрхийлж, "Шүүгчээс татгалзана. Нэн ялангуяа Х.Идэр шүүгчээр хэргийг шийдүүлмээргүй байна. Учир нь, Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Гэтэл шалгаж байгаа ажлын хэсгийг АТГ ахалж байна. Ингээд бодохоор цаанаасаа захиалгатай нь харагдаж байгаа биз? Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө Ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилж байна. Бид дуугүй л байсан. Гэтэл асуудал ийм байдалд хүрчихлээ. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй” гэв.
Эх сурвалж www.wikimon.mn
Сэтгэгдэл