Ч.Сайханбилэг эрдэнэтийн 49 хувийн талаар өнөөгийн эрх баригчдын авч буй арга хэмжээг буруу гэж үзжээ


Ч.Сайханбилэг эрдэнэтийн 49 хувийн талаар өнөөгийн эрх баригчдын авч буй арга хэмжээг буруу гэж үзжээ

Засгийн газраас "Эрдэнэт" үйлдвэрт хоёр сарын онцгой дэглэм тогтоогоод буй. Энэ хугацаанд тус үйлдвэрийн санхүүд хяналт шалгалт хийнэ гэдгээ ч мэдэгдээд байгаа юм. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг TV6 сувгийн Улаан бал ярилцлагын нэвтрүүлэгт оролцож, "Эрдэнэт"-ийн 49 хувийн талаар тодорхой байр сууриа илэрхийлжээ. Ингэхдээ "Эрдэнэт-ийн 49 хувийн талаар өнөөгийн эрх баригчдын авч буй арга хэмжээг буруу хэмээн үзсэн байна. Харин "Эрдэнэт"-ийн 49 хувийг эх орондоо авчирсан залууст хэзээ нэг өдөр хөшөө босгоно гэдэгт найдаж явдгаа хэлжээ.

Тус нэвтрүүлэг маргааш 21.30 цагт гарах юм байна. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.