Байгаль дэлхийн өвс ургамал хөеөлдөг оготно зурам олширвол бэлчээр
сүйтгэнэ гэж ад үзэх нь бий. Гэтэл харин улс нийгмийн хөрөнгө хөеөлдөг
хүмүүс бий болж, эрх баригчид тэднийг зориуд дэмжих бодлого явуулж
байна гэвэл та итгэх үү?!
Тэгвэл манайд тийм бодлого байна аа, байна.
Саяхан л гэхэд "Авлигын хэргээр ажлаасаа халагдсан Ш.Хажидмааг СХД-ийн
орлогчоор томилжээ” гэсэн мэдээлэл гарч байсан. Харин энд өөр нэг
газар, бүр тодруулбал Эрдэнэт үйлдвэрт хөрөнгө хөеөлж байгаа нэгэн
баримтыг дэлгэе. Энд хүмүүс авдаг үндсэн цалингаасаа гадуур нэмэгдэл
цалин авдаг гэнэ. Тухайлбал 2014 оны 12 дугаар сард ийм нэмэгдэл цалин
авчээ.
Нэмэгдэл цалин хүртэгсэд
Б.Алтанхуяг 3600 евро
Б.Баттулга 1800 евро
Батжаргалсайхан 1800 евро
Б.Батхуяг 1800 евро
Р.Дэлгэр 1800 евро
Д.Даваасамбуу 3600 евро
Б.Намхайнямбуу 3600 евро
Х.Өлзий-Орших 3600 евро
Д.Пүрэвсүрэн 1800 евро
С.Сувдаа 3600 евро
А.Цэрэнсодном 2700 евро
Н.Энхбаатар 1800 евро
Мөн гэрээний дагуу дэмжлэг авдаг гэнэ. Мөн л 2014 оны 12 дугаар сард дараахи хүмүүс мөнгөн дэмжлэг авчээ.
Гэрээний дагуу дэмжлэг үзүүлсэн
З.Түмэн 27000 евро
Д.Пүрэвсүрэн 27000 евро
А.Цэрэнсодном 27000 евро
Н.Мэргэнбаатар 18000 евро
О.Хонгор 18000 евро
П.Батболор 45000 евро
Ш.Батдэлгэр 9000 евро
Б.Ариунзаяа 18000 евро
Тэгэхдээ тэр нэмэгдэл цалин, дэмжлэг гэх мэтийг ажилтан болгон аваад
байдаггүй, зөвхөн тус үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнгийн багийн
хүмүүс буюу түүний дагуулж авчирсан хүмүүс хүртдэг юм байна. Тэдний
зарим нь зөвхөн дээрхээр зогсохгүй бас хэдэн зуун саяар Улаанбаатар
ходод байр авцгаажээ.
Улаанбаатар хотод орон сууц худалдан авсан
Б.Алтанхуягт 244 сая төгрөгийн урьдчилгааг 2014.12.30-нд
Батжаргалсайханд 309.9 сая төгрөгийн урьдчилгааг 2014.12.27-нд
Д.Даваасамбууд 773.7 сая төгрөгийг 2014.12.12-нд
Б.Намхайнямбууд 690.7 сая төгрөг 2014.12.26-нд
Х.Өлзий-Оршиход 771,7 сая төгрөг 2014.12.16-нд
С.Сувдаад 796.7 сая төгрөг 2014.12.19-нд
гэх мэтээр Эрдэнэт үйлдвэрээс мөнгө шилжүүлсэн байх юм.
Орон байргүй ажилтнуудаа харж үзэж болох ч харин эдгээр хүмүүсийн
тухайд Эрдэнэт хотод төдийгүй Улаанбаатар хотод ч байртай хүмүүс ажээ.
Тэглээ ч хүний хэрэгцээ ямар барагдах биш. Ер нь байр илүүддэггүй л байх л даа.
Шинээр авсан байрнуудын талаар захаас нь тодруулж дурьдвал Эрдэнэт
Үйлдвэр ХХК-иас 773 сая 700 мянган төгрөгөөр Д.Даваасамбууд УБ хотод
шинээр худалдаж авч өгсөн орон сууц нь 165.1 кв.м бөгөөд авто машины
дулаан зогсоол 2-ыг хамт авсан юм байна. Мөн 796 сая 700 мянган
төгрөгөөр С.Сувдаагийн худалдаж авсан 180.3 кв.м талбай бүхий орон сууц ч
бас авто машины 2 дулаан зогсоолтой хамт юм байна.
Үнэхээр Эрдэнэт үйлдвэр ч баян юм. Хөеөлдөг хүмүүс ч тансаг юм аа.
О.Лхагвадорж
Сэтгэгдэл