Хөршийнхөө нутаг дэвсгэрээс булааж, иргэний дайн өдөөсөн улс байна. Тэгээд зогсохгүй дайнд сүйдсэн хөрш нь өрөө төлөхгүй бол олон улсын зүгээс хориг арга хэмжээ авахуулахаар сүрдүүллээ. ОХУ Украинд ингэж л хандаж байна. Харин бид ичгүүр сонжуургүй төдийгүй хорлогчин явуулгыг таслан зогсоох ёстой. ОХУ хожим оргон зайлсан Ерөнхийлөгч Виктор Януковичтой 2013 оны àðâàíõî¸ðäóãààðсард байгуулсан хэлэлцээрээр үүссэн гурван тэрбум ам.долларын үнэ бүхий евро бондын зээлийг Украинаар бүрэн төлүүлэх хүсэлтэй гэнэ. Өнөөдөр ОХУ олон улсын хамтын нийгэмлэгээр уг өрийг бүрэн даруулахыг чармайж байна.
Хэрэг дээрээ ОХУ нь Олон улсын валютын сангаас Украины хямралыг шийдвэрлэхэд зориулах 17.5 тэрбум ам.долларын зээлд хориг тавиулах сонирхолтой байгаа юм. Хууль зүйгээрээ бол Олон улсын валютын сан албан ёсны өрөө төлөөгүй улсад нэмж зээл олгодоггүй учиртай. ОХУ-аас Украинд олгосон евро бонд нь Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамаарна гэж Москва үздэг. Чухам уг зээлээ ашиглан Украиныг өндийн сэргэхэд нь ОХУ-ын эрх баригчид хаалт тавих хүсэлтэй байгаа юм.
Украин өрнөдтэй дотносох нь аюулгүй байдалд нь заналхийлж буй хэрэг хэмээн ОХУ үздэг. Харин цөмийн зэвсэг бүхий ОХУ-ын хөршүүддээ халгаатай цэрэг зэвсгийн заналхийлэл өрнөдийн орнуудад байж болшгүй зүйл. Түүхэн үүднээсээ Украиныг салшгүй нэгэн хэсгээ гэж үздэг орос олон. Харин өрнөдийн иргэд ийм ойлголтыг хүлээн зөвшөөрдөггүй. ОХУ-ын Засгийн газар өөрийн гэж үзсэн нутаг дэвсгэрээ хүчээр булаан авах эрхтэй гэж ойлгодог. Өрнөд хэзээнээсээ ийм онолыг няцааж ирсэн. Бие хүн улс төрийн эрх чөлөө эдýëж, Çасгийн газрууд иргэддээ үйлчлэх ёстой гэсэн өрнөдийнхний итгэл үнэмшлийг ОХУ-ын одоогийн çàñàãíüүл тоомсорлодог. Тэгвэл өрнөд ийм байр суурьтай Засгийн газартай хамтран ажилладаггүй.
Украины одоогийн Засгийн газар бhttp://www.bolod.mn/admin.php?op=NewIndexараг хорин жил үргэлжилсэн авлига, чадваргүй байдал ноёлсон аймшигт өв хүлээн авсан. Тус улс эдүгээ эзлэн түрэмгийлэл, иргэний дайнд давхар нэрвэгдэж байна. Эдийн засаг хүнд хүчир нөхцөлд байгаа ч зарим нэг дэвшил бий. Мөнгөний ханш тогтворжиж, төсвийн алдагдал багасаж, шинэчлэл ч ид хэрэгжиж байна.
Гэхдээ л цаашид хөгжин дэвшихийн тулд өрийн дарамтыг багасгах хэрэгтэй. Энэ оны наймдугаар сард Украины эрх баригчид хувийн зээлдүүлэгчидтэй 19 тэрбум ам.долларын зээлийн асуудлыг нааштай шийдсэн хэлэлцээр байгуулсан. Хэлэлцээрээр хүү төлбөр багасч, төлбөрийн хугацаа сунан, бондын үнэ 20 хувиар буурлаа. Үүний ачаар Украины ирэх дөрвөн жилийн зардал даруй 15 тэрбум ам.доллараар багассан.
ОХУ-ын евро бонд нь арилжааны зээлд хамаарах тул ийм төрлийн зээлд үзүүлдэг хөнгөлөлт эдлэх боломжтой хэмээн Украины эрх баригчид үздэг. Харин ОХУ нь уг зээлийг Засгийн газрын албан ёсны зээл болохын хувьд 2015 оны арванхоёрдугаар сар гэхэд төлж барагдуул гэсэн шаардлага тавьж байгаа. Тэгвэл American Enterprise Institute-ийн Адам Лэррик аль ч талд ашигтай байж болох өөр хувилбар дэвшүүлсэн. Тэрбээр зээлийн анхны хүүг үл ялиг өсгөн ОХУ- д нөхвөр олгох замаар хугацааг нь сунгахын зэрэгцээ бусад төрлийн арилжааны зээлтэй адил нөхцөлөөр хандах санал тавьжээ.
Энэ нь Украины хувьд өрийн дарамтаас төвөг багатай гарах, ОХУ-ын хувьд анхны таван хувиа 6.5 болгон өсгөж зээлийн хүүгээс орох орлого нэмэх давуу талтай. Үүний тулд хугацааг нь дөрвөөс 12 жил болгон сунгах шаардлага гарна.
Зээлийн асуудлаа шийдвэрлэх хүсэлтэй л бол ОХУ-д Адам Лэррикийн санал ашигтай. Гэвч ямар ч тохиролцоо хийх хүсэлгүй Москвагийн эрх баригчид уг саналыг няцаах нь тодорхой. Энэ санал нь ядаж л Олон улсын валютын сангийн зээлийг зогсоож, Украины сэргэх явцыг тасалдуулах гэсэн ОХУ-ын үнэн төрхийг илчилж байгаа юм. Юутай ч оросуудын төлөвлөгөө хэрэгжих учиргүй. Украин оронд одоогоор мөнгөний хэрэгцээ асар их байна.
В.Путиний хувьд ардчилал, өрнөдийн тал баримталсан Украиныг нурааж, ОХУ-ын дагуул улс болгохыг хүсэх нь эргэлзээгүй. Харин ОХУ- ын хяхан боох бодлогыг эсэргүүцэгч өрнөдийн орнууд, бие даасан Украины төлөө. Чухам үүнийг тооцож Украинд тусламж үзүүлэх ёстой.
Мартин Вульф
Сэтгэгдэл